{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.11 - 10.15 | ☕ Өгөөжийн муруйн налалт буурав |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.11 - 10.15 | ☕ Өгөөжийн муруйн налалт буурав |


Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#40/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл


"The stock market is filled with individuals who know the price of everything, but the value of nothing."

- Philip Fisher

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 16.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Тэнгэрлиг Медиа Групп" (TNGR) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Эрчим Баян Өлгий" (BOE 50.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Эрдэнэс Сольюшинс" (AMT -22.94%) ХК хамгийн их бууралттай байв.
 

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 525 ширхэг бондыг 129,473,276 төгрөгөөр арилжаалжээ. 


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 237,168 ширхэг нэгж эрхийг 50,255,991.61 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 403,005 ширхэг нэгж эрхийг 152,924,801 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Гуравдугаар улирлын санхүүгийн тайлангууд гарч эхэлсэн ба ашигт ажиллагаа шинжээчдийн таамгаас 80 хувь орчим давсан нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөө үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) 1.58 хувь, S&P 500 индекс 1.82 хувь, Nasdaq Composite индекс 2.18 хувь, S&P MidCap 400 индекс 2.16 хувь, Russel 2000 индекс 1.46 хувиар тус тус өслөө. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 1.58 хувь хүрч бага зэрэг буурсан байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Шинжээчид энэхүү өсөлтийг компаниудын ашгийн өсөлт болон эдийн сэргэлт үргэлжилнэ гэсэн хүлээлттэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Европын STOXX Europe 600 индекс 2.65 хувь, Германы Xetra DAX индекс 2.51 хувь, Францын CAC 40 индекс 2.55 хувь, Италийн FTSE MIB индекс 1.68 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.95 хувиар тус тус өсөв. Европын бүсийн голлох бондуудын өгөөж долоо хоногийн турш хэлбэлзсэн ч гэсэн баасан гаригт бууралттай хаагдлаа.
 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпоны хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 3.64 хувь, TOPIX индекс 3.16 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтийг шинжээчид 10 сарын 31-ний бүх нийтийн сонгууль болон шинэ Ерөнхий сайд Fumio Kishida өмнөх ерөнхий сайдын бодлогоос хэт өөр бодлого баримтлахгүй гэсэнтэй холбон тайлбарлаж байна.
 
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.3 хувь өссөн бол Shanghai Composite индекс 0.6 хувиар буурсан байна. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.7136 болж 0.96 хувиар ам.долларын эсрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 3.00 хувиар хаагдсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график

Тайлбарыг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

IKEA: НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНИЙ ДОГОЛДОЛ 2022 ОНЫ II ХАГАС ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ

  2021-10-15  

Гэр ахуйн бараа худалдаалагч “Ikea” компани нийлүүлэлтийн сүлжээний хямрал ирэх оны хоёрдугаар хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй гэж мэдэгдлээ... Дэлгэрэнгүй

АНУ-Д МОРГЕЙЖИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ СҮҮЛИЙН 6 САРЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЛЭЭ

  2021-10-15  

АНУ-д моргейжийн зээлийн хүү сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрч өслөө. 30 жилийн хугацаатай зээлийн хүү өнгөрсөн долоо хоногоос өсөж, 3.05 хувьд хүрснийг “Freddie Mac” компани мэдэгдсэн байна... Дэлгэрэнгүй

ХӨЛ ХОРИОТОЙ ХОЛБООТОЙГООР СИНГАПУРТ ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТ 2 САР ДАРААЛАН БУУРАВ

  2021-10-15  

Сингапурт орон сууцны борлуулалт сүүлийн хоёр сар дараалан буурлаа. Үүнд цар тахлын үеийн хөл хорионы улмаас худалдан авагчид цөөрч, барилгын төслүүд зогссон нь нөлөөлсөн байна... Дэлгэрэнгүй

 

 

Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд

МОНГОЛБАНК, СТАТИСТИКИЙН БЮЛЛЕТЕНЬ

  2021-10-19  

Тус тоймд үнэ, мөнгө, зээл, мөнгөний зах болон валютын ханшийн статистикт гарсан өөрчлөлтийг харуулдаг байна.... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, БАНКУУДЫН НЭГДСЭН ТЭНЦЛИЙН СТАТИСТИК

  2021-10-18  

Банкуудын нэгдсэн тайлан тэнцэл гэдэг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх арилжааны банкны хөрөнгө, өр төлбөр болон өмчийн мэдээллийг тухайн өдрөөр нэгтгэн харуулсан санхүүгийн байдлын илэрхийлэл юм... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, НОГООН ЗЭЭЛИЙН СТАТИСТИК

  2021-10-18  

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх Ногоон таксономи батлагдсантай холбогдуулан Монголбанк ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, олон нийтэд зарлаж байна... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.


Бусад мэдээ