{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
2021.01.10

ӨГӨӨЖИЙН ӨСӨЛТ


Өмнөх долоо хоногт АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны бодит өгөөж 2020 оны 3-р сараас хойших хамгийн их өсөлтийг үзүүллээ. Зарим шинжээчид энэхүү өсөлтийг 2022 онд үргэжлэн, хувьцааны зах зээлд хэлбэлзэл үүсгэх магадлалтай байгаа тухай мэдээлэж эхэлж байна.

Ялангуяа, спекулатив шинжтэй, ашиггүй ажиллаж байгаа технологийн компаниудын хувьцаа уналтанд орж, Кэти Вүүдийн ARK innovation ETF (ARKK) огцом уналтанд орсон байна. Харин индексийн түвшинд авч үзвэл S&P 500 индекс 1.9%-аар буурч 12-р сарын дунд үеэс хойших хамгийн их уналтыг үзүүллээ. 

Бодит өгөөж эргэн нэмэгдсэн ч ихэнх шинжээчид индексийн түвшинд зах зээл тогтвортой байхаар байгаа ба оны эцэс гэхэд S&P 500 индекс 4,950 нэгж дээр хаагдана гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ ашигт ажиллагаатай нь харьцуулахад зах зээл дээр өндөр үнэлгээтэй байгаа хэт өсөлттэй хувьцаанууд бодит өгөөжийн өсөлтөд уналтанд орохоор байна.


МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ