УКРАИНЫ ЗАСГИЙН ГАЗАР ТҮҮХИЙ ЭДИЙН ТОМООХОН КОМПАНИУДЫГ ОХУ-ЫН ГАЗРЫН ТОСЫГ ХУДАЛДАН АВАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ХЭМЭЭН УРИАЛАВ
Украины засгийн газар дэлхийн томоохон эрчим хүчний компаниудад хандан дайн эхэлснээс хойш 20 сая гаруй баррель олборлосон ОХУ-ын түүхий нефтийн экспортыг зогсоохыг уриалав.
Украины ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Олег Устенко 3-р сарын сүүлчээр Vitol, Trafigura, Glencore болон Gunvor гэх 4-н компанид захидал бичиж, ОХУ-ын түүхий эдийн экспортын орлого нь Москвагийн зэвсэг, пуужингийн худалдан авалтыг санхүүжүүлж байгаа тул ОХУ улстай холбоотой түүхий эдийн арилжаагаа зогсоохыг шаардсан байна. Брюгель болон Олон улсын санхүүгийн хүрээлэнгийн мэдээлснээр, ОХУ-ын түүхий эдийн экспортын зөвхөн Европ дах ашиг нь Москвад өдөрт 850 сая ам.долларын ашиг өгдөг байна.
Украины засгийн газраас ОХУ-д түүхий эдийн экспортын орлого оруулж байгаа улсуудыг “Цуст мөнгө”-ийг авахад тусалж байна хэмээн зарлаж, ОХУ-ын түүхий эдийн экспортыг хянахаар Украины засгийн газар Global Witness байгууллага болон мэдээллийн шинжээчидтэй хамтран ОХУ-ын газрын тосны экспортыг хянах ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа байна.