ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо.
Нэгж эрхийн 50 хүртэлх хувийг үнэт цаас гаргагчаас тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгох бөгөөд үлдсэн хувийг олон нийтэд арилжаалахаар болсон байна.
Олон нийтэд арилжаалах нэгж эрхийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилна.
| Захиалгын доод хязгаар | Захиалгын дээд хязгаар | Тусгаарлах хугацаа | Нийт дүн |
Олон нийт | Байхгүй | 100,000,000 төгрөг | Байхгүй | Стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилсны дараах дүн |
Стратегийн хөрөнгө оруулагч | 250,000,000 төгрөг | 500,000,000 төгрөг | 6 сар | 2,375,000,000 төгрөг хүртэл |
Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг хэрхэн хуваарилах тухай "Ард менежмент" ХХК-аас ирүүлсэн төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү.
Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ