{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.04 - 10.08 | ☕ Бодит хүү сөрөг боллоо |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.10.04 - 10.08 | ☕ Бодит хүү сөрөг боллоо |


Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#39/2021


Энэ долоо хоногт онцлох ишлэл

"The biggest risk of all is not taking one."

- Mellody Hobson


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Арвижих" (ARJ 15.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW -17.76%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 334 ширхэг бондыг 33,397,300 төгрөгөөр, ам.долларын 215 ширхэг бондыг 21,291 ам.доллароор арилжаалжээ. 


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 379,112 ширхэг нэгж эрхийг 84,844,341.86 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 221,695 ширхэг нэгж эрхийг 225,159,051 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. 

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛАНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт бага зэргийн өсөлтийг үзүүллээ.  Dow Jones (DJIA) 1.22 хувь, S&P 500 индекс 0.79 хувь, Nasdaq Composite индекс 0.09 хувь, S&P MidCap 400 индекс 0.25 хувь тус тус өссөн бол Russel 2000 индекс 0.38 хувийн уналттай байлаа. Байгалийн хийн үнэ Европт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бол газрын тосны үнэ сүүлийн 7 жилийн хамгийн дээд ханшид хүрсэн байна. Газрын тосны томоохон экспортлогчид олборлолтоо өмнөх тохиролцсон хэмжээнээсээ хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь хомстлыг үүсгэж үнийн өсөлтөд нөлөөлсөн байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүллээ. Шинжээчид энэхүү өсөлтийг хүүгийн төвшний өсөлт болон өгөөжийн муруйн өсөлт нь банкнуудын цэвэр хүүгийн ашгийг нэмэгдүүлэхэд тусална гэсэн хүлээлттэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Европын STOXX Europe 600 индекс 0.97 хувь, Германы Xetra DAX индекс 0.33 хувь, Францын CAC 40 индекс 0.65 хувь, Италийн FTSE MIB индекс 1.70 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.97 хувиар тус тус унав. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж байгалийн хийн үнийн өсөлт нь инфляцад нөлөөлнө гэсэн санаа зовнилоос болон өсжээ.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпоны хөрөнгийн зах зээл уналттай байлаа. TOPIX индекс 1.23 хувь, Nikkei 225 индекс 2.51 хувь тус тус буурсан байна. Хувьцааны ханшийн бууралтыг шинээр тангараг өргөж буй Ерөнхий сайд Fumio Kishida-г капиталын ашгийн татварыг нэмэгдүүлж магадгүй гэсэн хүлээлттэй холбон тайлбарлаж байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт өсөлттэй байлаа. CSI 300 индекс 1.31%-аар, Shanghai Composite индекс 0.67%-аар тус тус өссөн байна. Засгийн газраас гарсан нэмэлт зохицуулалтууд, үл хөдлөхийн салбарын үймээн самуун, улс даяар эрчим хүчний хямралын эсрэг эдийн засгийн үзүүлэлтүүд эерэгээр гарсан нь зах зээл өсөлттэй байхад нөлөөллөө.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт онцлох график

Тайлбарыг эндээс

Энэ долоо хоногт эдийн засаг

ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦУУДЫН ТАТВАРЫН ДООД ХЭМЖЭЭГ 15 ХУВЬ БОЛГОХЫГ 136 УЛС ДЭМЖЛЭЭ

  2021-10-11  

Ирланд зэрэг зарим улс хэлцлийг эсэргүүцэж байсан бол дэмжиж эхлээд байна. Ирэх долоо хоногт болон аравдугаар сарын эцсээр болох “Их 20”-ийн уулзалтаар дээрх төлөвлөгөөг батлах төлөвтэй байгаа аж. Ингэснээр 2022 он гэхэд олон талт хэлцлүүд хийж, 2023 оноос хэрэгжүүлж эхлэхийг зорьж байна... Дэлгэрэнгүй

ИХ БРИТАНИД ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ $363,000 БОЛЖ, 1.7 ХУВИАР ӨСӨӨД БАЙНА

  2021-10-08  

Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд үзүүлсэн хамгийн огцом өсөлт болж байна... Дэлгэрэнгүй

АНУ-ЫН СЕНАТ ӨРИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ XII/03 ХҮРТЭЛ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИВ

  2021-10-08  

Ингэснээр төслийг Төлөөлөгчдийн танхим руу шилжүүлээд байна. Төлөөлөгчдийн танхим баталснаар Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болох юм... Дэлгэрэнгүй


Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд

МОНГОЛБАНК, ТӨВ БАНКНЫ ТОЙМ

  2021-10-12  

Уг тайлан төв банкны гол үзүүлэлтүүдийг хариулдаг билээ... Дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО, МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ

  2021-10-15  

Уг тайлан Монгол улсын нийгэм, эдийн засагтай холбоотой мэдээллүүдийг сарын байдлаар агуулдаг... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.



Бусад мэдээ