{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.08 - 11.12 | ☕ АНУ-ын санхүүгийн зах зээл |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.08 - 11.12 | ☕ АНУ-ын санхүүгийн зах зээл |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#44/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл

"Money is a terrible master but an excellent servant."

- P.T. Barnum

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 5.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Хорин Хоёрдугаар Бааз" (AHH 28.48%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Дархан Хөвөн" (DAH -15.41%) ХК хамгийн их бууралттай байв.

 

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 90 ширхэг бондыг 25,451,184 төгрөгөөр арилжаалжээ. 


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 323,901 ширхэг нэгж эрхийг 64,013,026.72 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 86,380 ширхэг нэгж эрхийг 85,187,070.82 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛАНУ-ын инфляц сүүлийн 30 жилийн хамгийн өндөр түвшин болох 6.2 хувьд хүрсэн нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл унахад нөлөөлжээ. Тухайлбайл, Dow Jones (DJIA) 0.63 хувь, S&P 500 индекс 0.31 хувь, Nasdaq Composite индекс 0.69 хувь, Russel 2000 индекс 1.04 хувь, S&P MidCap 400 индекс 0.10 хувиар тус тус бууржээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.68 хувь, Германы Xetra DAX индекс 0.25 хувь, Францын CAC 40 индекс 0.72 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.60 хувиар тус тус өссөн бол Италийн FTSE MIB индекс 0.23 хувиар буурчээ. Энэхүү өсөлтөд мөнгөний зөөлөн бодлого болон эдийн засгийн өсөлтийн хүлээлт нөлөөлсөн байна. АНУ-ын инфляцийн мэдээтэй холбоотойгоор 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өссөн нь Европын голлох бондуудын өгөөжийг нэмэгдүүлэхэд хүргэжээ.

 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпоны хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 болон TOPIX индексүүдийн хувьд өнгөрсөн долоо хоногийн дундуур бага зэрэг унасан ч долоо хоногийн сүүлээр буцаж сэргэжээ. Мөн долоо хоногийн эцэст иений ам.доллартой харьцах ханш 114.05 болж суларсан бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж ерөнхий тогтвортой байсан бөгөөд 0.07 хувьд хүрсэн байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Бээжингээс үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралд өртсөн компаниудад тусална гэж мэдээлснээр БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.95 хувь, Shanghai Composite индекс 1.4 хувиар тус тус өсжээ.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график

Тайлбарыг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

  2021-11-12  

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. 2022 оны төсвийн орлогын хэмжээг 9.4 их наяд төгрөг байхаар батлав. Энэ нь төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаснаас 42 хувиар буурсан дүн болж байна... Дэлгэрэнгүй

ГЕГ: АВТОМАШИНЫ ИМПОРТЫН ҮНИЙН ДҮН I-X САРД 24 ХУВИАР ӨСӨЖ, $304 МЯНГА БОЛОВ

  2021-11-11  

Оны эхний 10 сард нийт импортын 12.1 хувийг автомашины импорт бүрдүүлсэн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ... Дэлгэрэнгүй

АНУ-ЫН ИНФЛЯЦ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

  2021-11-11  

Аравдугаар сард АНУ-ын инфляц 6.2 хувьд хүрсэн нь 1990 оноос хойших дээд түвшин болж байна. Харин хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг тооцоогүй суурь инфляц 4.6 хувьтай байгаа нь сүүлийн 25 жилийн дээд түвшин боллоо... Дэлгэрэнгүй

 

Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд

МОНГОЛБАНК, СТАТИСТИКИЙН БЮЛЛЕТЕНЬ

  2021-11-18  

Тус бюллетеньд Төв банк болон арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, мөнгөний тойм, зээлийн өрийн үлдэгдэл, ХҮИ, хадгаламж, зээлийн хүү, худалдааны тэнцэл, төсвийн гүйцэтгэл, үнэт цаасны зах зээлийн мэдээ зэрэг статистик агуулагддаг... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, ГАДААД ХУДАЛДААНЫ ТОЙМ

  2021-11-04  

Монголбанк нь энэхүү тоймыг Гаалийн Ерөнхий газрын “Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл”-д үндэслэн, дэлхийн улс орнуудын Төв банкны практикт нийцүүлж, судалгаа шинжилгээний ажлын хэрэгцээнд зориулан боловсруулав ... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ
 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.


Бусад мэдээ