{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.22 - 11.26 | ☕ Хэлбэлзэл ихтэй үе |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.22 - 11.26 | ☕ Хэлбэлзэл ихтэй үе |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх


ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#46/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл

"Rule No.1: Never lose money. Rule No.2: Never forget rule No.1."

- Warren Buffett

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл


*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 1.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "Говь" (GOV) ХК тэргүүллээ. "Өндөрхаан" (ONH52.02%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг Медиа Групп" (TNGR -15.89%) ХК хамгийн их бууралттай байв.
 

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 113 ширхэг бондыг 23.32 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203,800 ширхэг нэгж эрхийг 49.70 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 117,588 ширхэг нэгж эрхийг 115.33 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн баасан гарагт коронавирусийн шинэ хувилбар B.1.1.529 буюу Омникрон вирусийн талаар мэдээлсний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хувьцаанууд огцом унажээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) 1.97 хувь, S&P 500 индекс 2.20 хувь, Nasdaq Composite индекс 3.52 хувь, Russel 2000 индекс 3.18 хувь, S&P MidCap 400 индекс 4.15 хувиар тус тус буурчээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт коронавирусийн хатуу хязгаарлалт болон вирусийн шинэ хувилбарын тархалттай холбоотой болгоомжлолын улмаас Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 4 хувь орчмоор буурсан бол Герман, Франц, Итали, Нидерланд, Испанийн голлох индексүүд мөн унасан байна. Харин ИБНВУ-ын FTSE 100 индекс бусад индекстэй харьцуулахад уналт багатай байжээ. Европын бүсийн голлох бондуудын өгөөж коронавирусийн шинэ хувилбарын тухай мэдээ гарсны дараа долоо хоногийн дээд төвшиндөө хүрсэн байна.

 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЯпоны хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 3.3 хувиар буурч 28,752-т хүрсэн бол TOPIX индекс 2.91 хувиар буурч 1,985-д хүрсэн байна. Энэхүү уналтад эдийн засгийн сэргэлтийн удаашрал болон коронавирусийн тархалтын санаа зовнил нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 0.6 хувиар буурсан бол Shanghai Composite индекс бараг өөрчлөгдөөгүй байна. Юанийн ам.доллартой харьцах ханш 6.3961 болж ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 6.5 cуурь нэгжээр буурч 2.881 хувь дээр хаагдсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график


Тайлбарыг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

ОХУ-ЫН ИНФЛЯЦ ЭРЧИМЖИЖ, ТӨВ БАНК НЬ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨХ МАГАДЛАЛ НЭМЭГДЛЭЭ

  2021-11-25  

ОХУ-ын инфляц хоёр дахь долоо хоногтоо эрчимжлээ. Рублийн ханш суларч байгаа нь тус улсын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөх дарамтыг нэмэгдүүлж байгаа юм... Дэлгэрэнгүй

БНСУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.25 НЭГЖ ХУВИАР ӨСГӨЖ, 1 ХУВЬ БОЛГОВ 

  2021-11-25  

БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөх шийдвэр гаргалаа... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК: МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ Х САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 19 ХУВИАР ӨСӨЖ, ₮26.8 ИХ НАЯД БОЛСОН

  2021-11-23  

Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсөж, 26.8 их наяд төгрөг болсон байна. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 2020 оны III улирлаас нэмэгдэж эхэлжээ. Аравдугаар сарын байдлаар өсөлтийн 12.5 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 8.4 нэгж хувийг төгрөгийн харилцах бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өсөлтийг эх үүсвэр талаас төгрөгийн харилцах болон хадгаламж бүрдүүлж байна... Дэлгэрэнгүй

 

Энэ долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд


МОНГОЛБАНК, МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨРИЙН СТАТИСТИК

  2021-11-30  

Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГАА

  2021-12-03  

Гадаад хөрөнгө оруулалтын позицийн статистик нь гадны улсад байршиж буй Монгол улсын эзэмшлийн санхүүгийн хөрөнгө /гадаад актив/ болон Монгол улсад байршиж буй, бусад улсын эзэмшлийн санхүүгийн хөрөнгө /гадаад пассив/-ийн хуримтлагдсан үлдэгдлийг харуулдаг статистик юм. Гадаад актив, пассивын зөрүүг хөрөнгө оруулалтын цэвэр позиц гэх бөгөөд хасах дүнтэй буюу богино позицтой байгаа нь Монгол Улс цэвэр өглөгтэй байгааг, эсрэгээр нэмэх дүнтэй буюу урт позицтой байгаа нь цэвэр авлагатай байгааг харуулна... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД


ТАТАХ
 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

Fb
Email
Messenger
Website

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.


Бусад мэдээ