Энэ долоо хоногт дотоодын зах зээл |
|
| | *Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно. | Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 23.99 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Мандал Говь Импэкс" (MNG 65.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Авто Импекс" (AOI -15.00%) ХК хамгийн их бууралттай байв.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 10,515 ширхэг бондыг 2,903,527,663 төгрөгөөр арилжаалжээ. НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 209,609 ширхэг нэгж эрхийг 40,905,496 төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 91,124 ширхэг нэгж эрхийг 93,070,800 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
| ДЭЛГЭРЭНГҮЙ | |
|
| Энэ долоо хоногт олон улсын зах зээл | | *Зах зээлийн тоо мэдээ Баасан гаргийн хаалтын ханшаар болно. | АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл Холбооны Нөөцийн Сангийн бонд худалдан авахаа зогсоох мэдэгдлээс болон уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 0.29 хувь, S&P 500 индекс 1.87 хувь, Nasdaq Composite индекс 4.53 хувь, Russel 2000 индекс 2.92 хувь, S&P MidCap 400 индекс 1.72 хувиар тус тус буурсан байна. Мөн цар тахлын эхэлснээс хойш АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 1.80 хувь буюу хамгийн дээд түвшинд хүрээд байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Инфляцыг тогтвортой түвшинд барихын тулд Төв банкнууд хөрөнгийн худалдан авалтаа бууруулж, бодлогын хүүгээ илүү хурдацтай өсгөж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас Европ дахь хувьцаанууд бага зэрэг уналттай байлаа. Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.32 хувиар унасан бол Францын CAC 40 индекс 0.93 хувь, Италийн FTSE MIB индекс 0.99 хувь, Германы Xetra DAX индекс 0.40 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.36 хувиар тус тус өсжээ. Үүнээс банк, санхүүгийн болон энергийн салбарын хувьцаанууд огцом өсөлт үзүүллээ. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж АНУ-ийн ЗГҮЦ-ны өгөөжийн өсөлттэй адил өссөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1.09 хувиар буурч, TOPIX индекс 0.17 хувиар өссөн байна. Иений ам.доллартой харьцах ханш огцом суларч 115.11-аас 115.83 болж уналт үзүүлсэн бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.07 хувиас 0.14 хувь хүртэл өсөж 2021 оны 4-р сард хүрсэн дээд цэгтээ дахин хүрээд байна. БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээл үл хөдлөх хөрөнгийн салбарын үймээн самуун болон ХНС-ийн бодлогын хүүгийн мэдэгдэлтэй холбоотойгоор CSI 300 индекс 2.3 хувь, Shanghai Composite индекс 1.7 хувиар тус тус буурсан байна.
| ДЭЛГЭРЭНГҮЙ | | Энэ долоо хоногт онцлох график |
|
| | Энэ долоо хоногт эдийн засаг |
| ХБНГУ-ЫН ИНФЛЯЦ XII САРД 5.7 ХУВЬ БОЛЖ, ӨМНӨХ САРААСАА БУУРЛАА | 2022-01-07 | ХБНГУ-ын инфляц сүүлийн 10 жилийн дээд түвшин хүрээд байсан ч 2021 оны 12 дугаар сард буурсан байна. Энэ нь Европын Төв банкны бодлогын хүү нэмэлгүйгээр хэрэглээний үнийн өсөлтийг сааруулах боломжтой гэсэн санааг батлаад байна... Дэлгэрэнгүй |
| GOLDMAN SACHS: НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛТ НЬ ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨНӨ | 2022-01-07 | Дэлхий дахинд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэхээр зорьж байна. Энэ нь инфляцыг үлэмж хэмжээгээр хөөрөгдөж болзошгүй гэж “Goldman Sachs” мэдээллээ... Дэлгэрэнгүй |
| МОНГОЛБАНК: ХУДАЛДАН АВАЛТЫН МЕНЕЖЕРИЙН ИНДЕКС 2021/IV УЛИРАЛД АГШИЛТЫН БҮСЭД БАЙВ | 2021-01-07 | Монгол Улсын худалдан авалтын менежерүүдийн ерөнхий индекс 2021 оны IV улиралд 46.4 буюу агшилтын бүсэд гарсныг Монголбанк мэдээллээ... Дэлгэрэнгүй | | ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД | | ТАТАХ | |
|
|
|