Онцлох ишлэл | | "People think focus means saying yes to the thing you've got to focus on. It means saying no to the hundred other good ideas that there are. You have to pick carefully."- Steve Jobs | |
|
|
|
| | *Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. | Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.06 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Махимпекс" (MMX) ХК болон "АПУ" (APU) ХК ХК тэргүүллээ. "Э-транс Ложистикс" (ETR+36.46%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Хасу-Мандал" (HSR-26.27%) ХК хамгийн их бууралттай байв.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 8,026 ширхэг, ам.долларын 14,974 ширхэг бондыг нийт 5,153.05 сая төгрөгөөр арилжаалжээ.
НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 69,895 ширхэг нэгж эрхийг 66.32 сая төгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 127,424 ширхэг нэгж эрхийг 18.25 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна. | ДЭЛГЭРЭНГҮЙ | |
|
|
|
| Dow Jones 34,754.93 (5.50%) |
| |
S&P/TSX 21,818.47 (+1.66%) |
|
| S&P/ASX 200 7,294.40 (3.27%) |
| |
Nikkei 225 26,827.43
(6.62%) |
|
Hang Seng 21,412.40
(4.18%) |
|
| *Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно. | АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногийн турш өсөлттэй байж хоёр 7 хоногийн турш үргэлжилсэн уналт зогслоо. Уг өсөлтөд газрын тосын үнийн бууралт, ОХУ-аас ЗГҮЦ-ны төлбөрөө төлж чадах тухай мэдээ, Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын хурлын үр дүн зэрэг нь зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн байна. Мөн ОХУ болон Украин хоорондын зөрчилдөөн үргэлжилсээр байгаа ч зөрчилдөөнийг зогсоох хэлэлцээр үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн байна. Томоохон индексүүд бүгд өсөлттэй байсан ба технологийн Nasdaq Composite индекс хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ болон Украины хэлэлцээр таатайгаар шийдэгдэнэ гэх өөдрөг хүлээлттэй холбоотойгоор Европын хувьцааны зах зээл 2 дахь 7 хоногоо дараалан өслөө. STOXX Europe 600 индекс 5.43 хувиар, Италийн FTSE MIB индекс 5.13 хувиар, ХБНГУ-ын Xetra DAX индекс 5.76 хувиар, Францын CAC 40 индекс 5.75 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 5.13 хувиар тус тус өссөн байна. ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээлд хувьцааны ханшнууд өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 6.62 хувиар, TOPIX индекс 6.10 хувиар өссөн байна. Өсөлтөд нөлөөлсөн гол зүйлсийг дурдвал Япон улсын эдийн засгийн хүлээгдэж буй өсөлт буурах хандлагатай байгаатай холбоотойгоор тахлын үеийн үлдсэн бүх дүрмийг цуцлах талаар засгийн газрын мэдэгдсэн мэдэгдэл мөн ОХУ болон Украйн улс хоорондын хэлэлцээр таатайгаар шийдэгдэх нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлсөнтэй холбоотой байв. БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.8 хувиар, CSI 300 индекс 0.8 хувиар тус тус бууралттай байсан ч бодлого боловсруулагчид эдийн засгийг дэмжинэ хэмээн амласантай холбоотой 7 хоногийн эцэст хөрөнгийн зах зээлийн хандлага эерэг болжээ. Тодруулбал БНХАУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болон дэд сайдын уулзалтын үеэр БНХАУ-ын эрх баригчид зах зээлд ээлтэй бодлого хэрэгжүүлж, хөрөнгийн зах зээлийг хэвийн явуулах болно хэмээн мэдэгдсэн байна. | ДЭЛГЭРЭНГҮЙ | |
|
|
|
Онцлох график | | ДЭЛГЭРЭНГҮЙ | | Онцлох мэдээ | “JPMORGAN CHASE” ОХУ-ЫН $117 САЯЫН БОНДЫН КУПОНЫ ТӨЛБӨРИЙГ ШИЛЖҮҮЛЖЭЭ | 2022-03-18 | “JPMorgan Chase” банк ОХУ-ын 117 сая ам.долларын бондын купоны төлбөрийг “Citigroup”-т шилжүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна... Дэлгэрэнгүй | ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ ОНЫ ЭХНИЙ 2 САРД ₮32.1 ТЭРБУМЫН АШИГТАЙ ГАРАВ | 2022-03-17 | Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний хоёр сарын байдлаар 32.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Төсвийн орлого, зарлагын аль аль нь өмнөх оны мөн үеэс өсжээ... Дэлгэрэнгүй | АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ӨСГӨСНИЙ ДАРАА “S&P 500” ИНДЕКС ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДДӨГ ВЭ | 2022-03-15 | АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний бодлогын шийдвэрээ пүрэв гарагт танилцуулах товтой байна. Энэ удаад бодлогын хүүгээ өсгөх магадлал өндөр байгаа юм...Дэлгэрэнгүй | | | ТАТАХ | | Товхимол таалагдсан уу? | Доорх холбоосоор бүртгүүлээрэй. | БҮРТГҮҮЛЭХ | | Холбоо барих | Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу. | |
|
| |
|
Товхимлыг бэлтгэсэн: Б.Бумбаяр | Хөрөнгө оруулалтын зөвлөх С.Зоригт | Зах зээлийн шинжээч | Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно. 2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 |
|
|
|
|