{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
УОРРЕН БАФФЕТ-ЫН BERKSHIRE HATHAWAY КОМПАНИ HP КОМПАНИЙН 4.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ АВЛАА.

УОРРЕН БАФФЕТ-ЫН BERKSHIRE HATHAWAY КОМПАНИ HP КОМПАНИЙН 4.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ АВЛАА.


Уоррен Баффетын Berkshire Hathaway компани нь компьютер, принтер үйлдвэрлэгч HP Inc-ийн хувьцааг 4.2 тэрбум ам.доллароор худалдаж авснаа энэ Лхагва гарагийн орой зарлав. 121 сая HP-ийн хувьцааг худалдаж авсан нь Berkshire Hathaway компанийн 1 сарын дотор хийсэн 3 дахь олон тэрбум долларын хөрөнгө оруулалт болоод байна.

Уоррен Баффет нь 2-р сард хувьцаа эзэмшигчдэдээ хөрөнгө оруулалт хийхэд сонирхол татахуйц зүйл байхгүй хэмээн мэдэгдээд байсан. Мөн ОХУ болон Украин хоорондын зөрчилдөөнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, инфляцын түвшин АНУ улсад өндөр байх магадлал их байгаа үед Berkshire Hathaway компанийн хөрөнгө оруулалтын багцад HP Inc-ийн хувьцаа нэмэгдсэн нь тэрээр тус компанид өөдрөг хүлээлттэй байгааг илэрхийлээд байгаа юм.

Refinitiv болон Bloomberg-ийн мэдээлснээр Berkshire Hathaway компани нь HP Inc-ийн хувьцааг худалдан авсан гэх мэдээллийн дараагаар HP Inc -ийн хувьцааны үнэ 10 хувиар өссөн байна.


Бусад мэдээ