{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮР ТАРИА ХУРААЛТ 22.1 ХУВЬТАЙ БАЙНА

ҮР ТАРИА ХУРААЛТ 22.1 ХУВЬТАЙ БАЙНА


10 дугаар сарын 1-ний байдлаар нийтдээ 75.3 мянган га-гаас 107.6  мянган тонн үр тариа авч ургац хураалт 22.1 хувьтай байгаа талаар  ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Мөн 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн  төмс, 6.0 мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо хураан авснаар  төмс, хүнсний ногооны хураалт 81.1-73.0 хувийн явцтай байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас чийг ихтэй буудай буух магадлал өндөр,  цаашид ургацын чанар муудаж стандартын шаардлага хангахгүй нөхцөл  байдал үүсч болзошгүй байгаа бөгөөд тариалангийн бүх бүс нутгуудаар  өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхлэн усархаг бороо, уулаараа нойтон цас  орж байгаа тул ургац хураалтын ажил түр зогсоод байна. Цаг агаарын  хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын  хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэж байна. Ургацыг  малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах  ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг хэрэгжүүлэх арга хэмжээний  чиглэлийг тусгасан ХХААХҮ-ийн сайдын албан тоотыг орон нутагт хүргүүлж  хэрэгжилтийг зохион байгуулж байна.  


Эх сурвалж: Montsame.mn 

                                                   

                     


Бусад мэдээ