{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮСХ: I УЛИРАЛД ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 7 ХУВИАР ӨСӨЖ, 361.4 МЯНГАН ТОНН БОЛОВ

ҮСХ: I УЛИРАЛД ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ 7 ХУВИАР ӨСӨЖ, 361.4 МЯНГАН ТОНН БОЛОВ


Image result for minerals copper2019 оны эхний улиралд зэсийн баяжмалын экспорт долоон хувиар өсөж, 361.4 мянган тонн болсон байна. Мөнгөн дүнгээр тооцвол есөн хувиар өсөж, 503.7 сая ам.доллар боллоо. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д нийлүүлсэн байна.

Гол экспортлогч “Оюу Толгой” ХХК-ийн тухайд уурхайн нөхцөл байдлаас хамаарч далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин сунжирч магадгүй гэж мэдээлсэн юм. Экспортын зах зээлээ төрөлжүүлэхээр Японд туршилтаар зэсийн баяжмал экспортолсон ч тээвэр, логистикийн асуудал бэрхшээл болж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцоллоо.

Харин жоншны экспорт биет хэмжээгээрээ 41 хувиар өсөж, 110.6 мянган тонн болсон бөгөөд мөнгөн дүнгээр 62 хувиар өсөж, 40.5 сая ам.доллар болсон байна. Жоншны экспортын 69 хувийг БНХАУ-д, 30 хувийг ОХУ, нэг хувийг БНСУ-д нийлүүлжээ. БНСУ-ын “Posco” компани Монголын жоншны салбарыг сонирхож байгаа бол Японы төлөөлөгчийн газар мөн байгуулагдсан байна. Цаашид "Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр"-ийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа юм. Хэдий тийм боловч жоншны нөөцийг нэгтгэн тогтоох, нөөцийн татварыг шийдвэр шаардлагатай гэж салбарынхан үзэж байна.

I улиралд цайрын экспорт 34 хувиар өсөж, 44 мянган тонн болжээ. Мөнгөн дүнгээр дөрвөн хувиар өсөж, 62.6 сая ам.доллар болжээ. Цайрын ханш Лондоны Металлын биржид өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар буурсан ч энэ он гарснаас хойш ханш нь эргэн сэргэж, 19 хувиар өсөөд байна. Нэг тонн цайрын фьючерс ханш 2928 ам.доллар болжээ. Одоогоор цайрын экспортын 75 орчим хувийг “Цайрт минерал”, үлдсэнийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин шин” компани экспортолж байна.

Үүнээс гадна төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээр 44 хувиар өсөж, хоёр сая тонн болжээ. Мөнгөн дүнгээр 66 хувиар өсөж, 106.5 сая ам.доллар болсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ