{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮЦТХТ: 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 38 МЯНГАН ДАНС НЭЭСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 4 ДАХИН ӨСӨВ

ҮЦТХТ: 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 38 МЯНГАН ДАНС НЭЭСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 4 ДАХИН ӨСӨВ


2018 онд хөрөнгийн зах зээлд шинээр таван бүтээгдэхүүн гараад байгаа бөгөөд үнэт цаасны данс нээлгэсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн байна. Он гарснаас хойш найман сарын хугацаанд нийт 38.4 мянган иргэн, аж ахуйн нэгж үнэт цаасны данс нээлгээд байгаа ажээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрөв дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Харин наймдугаар сард 8417 үнэт цаасны данс шинээр нээгдсэн нь өмнөх сараас 5.5 дахин их дүн боллоо. Хэдий тийм боловч баяр наадамтай холбоотойгоор долоодугаар сард хөрөнгийн зах зээлийн идэвх харьцангуй бага байсан талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Өнгөрсөн сард нийт данс нээлгэгчдийн 99.9 хувь нь дотоодын иргэд, аж ахуйн нэгж байжээ. Харин үлдсэн 0.1 хувь буюу 11 дансыг гадаадын иргэд нээсэн талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн тайлангаас харах боломжтой юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 



Бусад мэдээ