{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
УУХҮЯ: АИ-92-ЫН ХИЛИЙН ҮНЭ НЭМЭГДСЭН

УУХҮЯ: АИ-92-ЫН ХИЛИЙН ҮНЭ НЭМЭГДСЭН


9-р сард ОХУ-аас импортолж байгаа газрын тосны бүтээгдэхүүний  хилийн үнэ 8-10 ам.доллараар нэмэгдсэн талаар Уул уурхай, Хүнд  үйлдвэрийн яам мэдээллээ. Ингэснээр нэг тонн АИ-92 авто бензиний хилийн  үнэ 721 ам.доллар, дизель түлшний хилийн үнэ 673 ам.доллар болсон байна.

Импортолж байгаа шатахууны хилийн үнэ 40 орчим хувиар өссөнөөс  хамаарч дотоодод шатахууны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 250 орчим төгрөгөөр  нэмэгдсэн талаар Төв банк өмнө нь мэдээлж байсан юм. Хэдий тийм боловч  цаашид Засгийн газар татварын зохицуулалт хийхээр импортлогч  компаниудтай ярилцаж, Олон Улсын Валютын Сантай зөвшилцсөний дараа  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн  сайд мэдэгдээд байна.

Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар ердийн хэрэглээний 38  хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Харин экспортын  тухайд наймдугаар сарын 15-ны байдлаар 569 мянган тонн газрын тос  олборлож, 558 мянган тонныг экспортолсон талаар Уул уурхай, Хүнд  үйлдвэрийн яам мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ