УУЛ УУРХАЙН САЛБАР 2021 ОНД
МХБ-ийн I болон II ангилалд бүртгэлтэй уул уурхайн салбарын компаниудын борлуулалтын орлого 2021 онд 474.5 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувийн алдагдалтай ажилласан үзүүлэлт болсон байна. 2020 онд уул уурхайн салбар нь 54.73 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байсан бол 2021 онд 32.37 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашигт ажиллагаа 40.9 хувиар буурсан байна.
Доорх зургуудад МХБ-ийн I болон II ангилалд бүртгэлтэй уул уурхайн салбарын компаниудын борлуулалтын орлого, цэвэр ашиг, нийт хөрөнгө болон нийт эздийн өмчийн өөрчлөлтийг сүүлийн 3-н жилээр дүрсэлж, 2020 оноос 2021 оны өөрчлөлтийн хувь хэмжээг тооцоолон харуулав.
Бусад мэдээ