{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮД ЯМАР ШАТАНДАА БАЙНА ВЭ

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛҮҮД ЯМАР ШАТАНДАА БАЙНА ВЭ


Image result for уул уурхайНэг тэрбум ам.долларын санхүүжилттэй газрын тос боловсруулах  үйлдвэрийг 2023 оны I улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа  талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлээд байна. 

Одоогоор  төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд  бүтцийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Барилгын ажлыг 12  дугаар сарын эцсээр зогсоож, гуравдугаар сард эхлэх бөгөөд улмаар ирэх  оны III улиралд дуусгахаар зорьж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад  орсноор үйлдвэрээс гарах нэг литр бүтээгдэхүүний дундаж өртөг 0.348  ам.доллар /34 цент/ буюу 850 орчим төгрөг байна гэж тооцож байгаа аж.

Үүнээс  гадна зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд  суманд барихаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд 12 дугаар сард Засгийн  газрын  хуралдаанаар Ханбогд суманд 466 га газрыг улсын тусгай  хэрэгцээнд авах шийдвэр гаргасан юм. Өмнө нь дурдаж байсанчлан энэ  үйлдвэрт жилд 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж, 1.9-2 тэрбум  долларын борлуулалт хийх боломжтой гэж өмнө нь албаны эх сурвалжууд  мэдээлж байв. 

Харин  алт цэвэршүүлэх үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг  боловсруулах бэлтгэл ажлыг хангахаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам  ажиллаж байна.  Түүнчлэн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болох  "Мон атом" компани болон "Орано" компанийн хамтарсан "Бадрах энержи"  компанийн уран олборлох туршилтын үйлдвэр бэлэн болсон талаар Уул  уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлсэн юм.  Дээрх компани Дорноговь  аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул  ордуудын төслийг хариуцаж байгаа ажээ. Харин хувийн хэвшлээс  Нарийнсухайтын бүлэг ордод олборлолт хийж байгаа “Өсөх зоос” ХХК-ийн  нүүрс баяжуулах үйлдвэр энэ оны долоодугаар сард ашиглалтад орох товтой  байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ