{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“VOLKSWAGEN AG” ЦАХИЛГААН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭНЭ

“VOLKSWAGEN AG” ЦАХИЛГААН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭНЭ


“Volkswagen AG” компани нь “ID.4” спорт загварын анхны цахилгаан автомашинаа ирэх онд Энэтхэгт борлуулахаар төлөвлөж байна. Германы автомашин үйлдвэрлэгч тус компани нь энэ оны 9-р сараас “ID.4” цахилгаан автомашиныхаа техникийн чадварыг туршиж эхлэх болон Энэтхэг улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хэрэв туршилт амжилттай болсон тохиолдолд уг спорт загварын цахилгаан автомашин 2023 онд зах зээлд нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байна.

Энэтхэгийн засгийн газраас тус компанийг 2,500 ширхэг автомашин импортлохыг зөвшөөрсөн байна. “Volkswagen AG” компанийн цахилгаан автомашинаа амжилттай нийлүүлэхэд тулгарч болзошгүй хамгийн том эрсдэл нь нийлүүлэлтийн сүлжээний саатал байна.

Төлөвлөгөөгөөр тус компани нь 2023 онд цахилгаан автомашины импортыг Энэтхэгт нийлүүлж, 2025 эсвэл 2027 оноос Энэтхэг улсад цахилгаан автомашины үйлдвэрээ барихаар байгаа байна. Тус компанийн 2023 онд Энэтхэгт нийлүүлэгдэх цахилгаан автомашин нь “Honda Motor Co.” хосолсон хөдөлгүүрт $25,000-ийн автомашинтай өрсөлдөх хүлээлттэй байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ