{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
WORLD ECONOMICS: МОНГОЛ УЛСЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС СҮҮЛИЙН 4 САРЫН ДООД ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА

WORLD ECONOMICS: МОНГОЛ УЛСЫН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙН ИНДЕКС СҮҮЛИЙН 4 САРЫН ДООД ТҮВШИНД ХҮРЭЭД БАЙНА


8-р сард Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс буурч, 58.3 нэгж болсон талаар “World Economics” байгууллага мэдээллээ. Өөрөөр хэлбэл энэхүү индекс сүүлийн дөрвөн сар орчмын доод түвшинд хүрээд байгаа юм. Үүнийг “World Economics” байгууллага баяр наадамтай холбон тайлбарлаж байна. Наадам дөхөхтэй зэрэгцээд Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс огцом өсөж, 60 нэгжийг даваад байсан ч долоодугаар  сараас хойш эргэн 50 нэгж рүү унаад байгаа юм. 2018 он гарснаас хойш бизнесийн итгэлийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдаж байгааг тус судалгааны байгууллага онцолж байна. Өөрөөр хэлбэл цаашид бизнесийн орчин сайжирна гэсэн хүлээлт зах зээлд өндөр байгаа юм. Эдийн засгийн бусад үзүүлэлтүүдийг харвал инфляц наймдугаар сарын байдлаар 6.3 хувьтай гарсан нь өмнөх улиралтай харьцуулахад өссөн дүн болжээ. Монголбанкны үзэж байгаагаар инфляц энэ онд зорилтот түвшин болох найм орчим хувьд тогтворжих төлөвтэй байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ