{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
WORLD ECONOMICS: МОНГОЛЫН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТҮВШИН СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

WORLD ECONOMICS: МОНГОЛЫН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ТҮВШИН СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЛЭЭ


Image result for world economics9-р сард Монгол Улсын борлуулалтын менежерүүдийн индекс 58.3 нэгж байгаа нь өмнөх сараас өөрчлөгдөөгүй ч өсөлтийн бүсэд хэвээр байгааг “World Economics” байгууллага мэдээллээ. Хэдий тийм боловч энэхүү индекс сүүлийн дөрвөн сар орчмын доод түвшинд хадгалагдаж байгаа юм. 

“World Economics” байгууллага Монголын борлуулалтын менежерүүдийн индексийг тооцохдоо үндсэн таван төрлийн үзүүлэлтийг тооцдог. Эдгээрт бизнесийн итгэлийн индекс, зах зээлийн өсөлт, борлуулалт, үнийн өөрчлөлт, ажил эрхлэлтийн түвшин зэрэг багтдаг. 

Ажил эрхлэлтийн түвшин 61.7 нэгжид хүрч өссөн нь сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна. 

Мөн энэ оны дөрөвдүгээр сараас хойш үнийн өөрчлөлт 50-иас дээш нэгжид хэлбэлзэж байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл инфляци эрчимжиж байгааг “World Economics” байгууллагын судалгаанаас харах боломжтой байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр инфляци 8-р сарын байдлаар 6 хувь буюу Төв банкны зорилтот түвшинтэй ойролцоо байгаа ажээ. 

Үүнээс гадна он гарснаас хойш бизнесийн итгэлийн индекс өсөлтийн бүсэд хадгалагдаж байгааг тус судалгааны байгууллага онцолж байна. Өөрөөр хэлбэл цаашид бизнесийн орчин сайжирна гэсэн хүлээлт зах зээлд өндөр байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ