{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
XANADU MINES: ХАРМАГТАЙ ТАЛБАЙН ХАЙГУУЛАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Түүхий эдийн зах зээл

XANADU MINES: ХАРМАГТАЙ ТАЛБАЙН ХАЙГУУЛАА ӨРГӨЖҮҮЛНЭ


Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани Өмнөговь аймгийн нутагт байрлах Хармагтай ордод хийж байгаа хайгуулын өрөмдлөгийн ажил ахицтай байгаа талаар мэдээллээ.  Төслийн талбай дахь өндөр эрдэсжилттэй хэсгийг шалгахын тулд өрмийн нэмэлт машинуудыг ашиглах юм байна. "Хармагтай орд бол зэс, алтны илэрц хамгийн их байх магадлалтай ордуудын нэг байна гэдэгт бид найдаж байгаа" гэж "Xanadu Mines"-ийн Гүйцэтгэх захирал Андрью Стьюарт мэдэгдлээ. Компани ийнхүү Хармагтай талбайн өрөмдлөгийг өргөжүүлэхтэй зэрэгцэн хос өрөмдлөгийн стратегиа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Компанийн хувьд, 2017 оны эцэс гэхэд бэлэн мөнгөнийн тэнцэл нь 9.1 сая ам.долларт хүрсэн. Мөн Хармагтай төслийн 76.5 хувийг эзэмших нөхцөлийг бүрдүүлж байгаа "Mongol Metals JV" компани дахь эзэмшлийн хувиа 85 болгон нэмэгдүүлээд байгаа юм. Австралийн Хөрөнгийн биржид хувьцааны ханш нь хэлбэлзэлгүй, 0.24 австрали доллар байна.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ