ЯПОНЫ ТӨВ БАНК 10 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЗГҮЦ-ны ӨГӨӨЖӨӨ 0.25%-д БАРИХ БОЛОМЖИТ АРГА
Япон улсын төв банк 9 сарын 22-ны бодлогын хурлаар мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах шийдвэр гаргасан билээ.
Уг хурлаар хүлээлтийн дагуу богино хугацааны бодлогын хүүг -0.1%-д тогтоох, Японы 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийг 0.25% болон түүнээс доод хэмжээнд хадгалах зэрэг шийдвэрүүдийг гаргасан. Уг мэдэгдлийн дараагаар бодлого боловсруулагч Харухико Курода бид ойрын хугацаанд өгөөжийг өсгөх төлөвлөгөөгүй байна гэдгээ хэлсэн юм.
Тэгвэл ЗГҮЦ-ны өгөөжийг зорилтот хэмжээнд хадгалах 2 аргыг танилцуулъя.
1. Япон улсын төв банк 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 0.25%-иас дээш гарах тохиолдолд тэдгээр зарах захиалгуудыг худалдаж авна. Эдгээр зарах захиалгуудыг иенээр худалдаж авах тул бэлэн иен эсвэл иенийг төв банкнаас хэвлэж худалдаж авна. Энэ тохиолдолд иений ханш бусад валютуудын эсрэг суларна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
2. Япон улс нь АНУ-ын ЗГҮЦ-ны хамгийн том эзэмшигч улс билээ. 2022 оны 7 сарын байдлаар Япон улс 1234.3 тэрбум ам.долларын АНУ-ын ЗГҮЦ эзэмшиж байна. Тийм учраас тус улс АНУ-ын ЗГҮЦ-аа зарж, ам.доллароор иен худалдаж авч ЗГҮЦ-ны өгөөжөө зорилтот 0.25% болон түүнээс доод хэмжээнд барих боломжтой байна. Энэ тохиолдолд иений ханш ам.долларын эсрэг чангарна.
Эрхэм харилцагч та Японы төв банкны 9 сарын 22-ны Мөнгөний бодлогын мэдэгдэлтэй доорх холбоосоор орж танилцах боломжтой.
https://www.boj.or.jp/en/announcements/release_2022/k220922a.pdf
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19