ЗАРИМ ХУВЬЦААТ КОМПАНИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтууд болон СЗХ-ны Улсын байцаагчийн 2014 оны 11-р сарын 26-ны өдрийн 148 тоот албан шаардлага, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 11-р сарын 06-ны өдрийн 11/3130 албан тоотыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/91 тоот тушаалаар үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 6 жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй "Хүнс-Архангай" ХК болон Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй "Эрдэнэт зандан" ХК-иудыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ