{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЗЭСИЙН ХАНШ ЯАГААД УНАВ?

ЗЭСИЙН ХАНШ ЯАГААД УНАВ?


Айл өрхийн энгийн хэрэглээ төдийгүй электрон машинд ашиглагддаг, эдийн засгийн идэвхжилийг хэмжлэг металлын төрөл бол зэс юм. Зэсийн ханш урд өдөр сүүлийн 16 сарын доод ханш болох 8,380 ам.долларт хүрсэн нь дэлхийн тэргүүлэх улс орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэсэн хүлээлттэй холбоотой байлаа. Тус металлын ханш 2022 он гарснаас хойш 14 хувиар унаад байна.

Зэсийн ханш энэ оны эхэнд 9,800 ам.доллароос гараагаа эхэлж, ОХУ болон Украйн улсуудын хоорондын дайнаас үүдэлтэй 10,400 ам.долларт хүрч өссөн хэдий ч БНХАУ-н хөл хорио, АНУ-н мөнгөний хатуу бодлого, Европын Топ эдийн засаг болох Герман улсын эдийн засаг нөхцөл байдал зэргээс хамаарч сүүлийн сарын хугацаанд уналттай арилжаалагдаж байна. Зэс төдийгүй бусад металлын ханш уналт уул уурхайн гигантуудын хувьцааны ханшинд мөн сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Рио Тинто компанийн хувьцаа 6-р сард 13 хувиар, Англо Американы хувьцаа 18 хувиар тус тус буураад байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ