{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЗГ: ИРЭХ САРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 8-30 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМНЭ

ЗГ: ИРЭХ САРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 8-30 ХҮРТЭЛХ ХУВИАР НЭМНЭ


Төрийн албан хаагчдын цалинг есдүгээр сараас 8-30 хувь хүртэл нэмэх  шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ нь 2014 оноос хойш анх удаа Төрийн  албан хаагчдын цалинг нэмсэн шийдвэр болж байна. Засгийн газраас  мэдээлснээр харьцангуй өндөр цалинтай буюу улс төрийн албан тушаалтан,  шүүгч, прокурорын цалинг нэмэхгүй байхаар болжээ. Харин бага цалинтай  Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 30 хүртэл хувиар нэмэхээр байна.  2018 оны батлагдсан төсөвт 182 мянган Төрийн албан хаагчийн цалингийн  зардал 1.7 их наяд төгрөг байсан юм. Энэ нь төсвийн урсгал зардлын 24  хувийг эзэлж байна. Цалингийн нэмэгдэлд энэ жилдээ 56 тэрбум төгрөг  зарцуулахаар болсон байна. Ингэхдээ төсөвт тодотгол хийхгүй гэдгийг  Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Мөн Төрийн албан хаагчдын  цалинг царцаах агуулга бүхий УИХ-ын 29 дүгээр тогтоолыг цуцлуулах  саналыг Засгийн газар УИХ-д өргөн барихаар болсон байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ