{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЗГ: “ТАВАНТОЛГОЙ”-ИЙН 30 ХУВЬД IPO ХИЙЖ, 4.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ САНАЛ ОРУУЛСАН

ЗГ: “ТАВАНТОЛГОЙ”-ИЙН 30 ХУВЬД IPO ХИЙЖ, 4.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОСГОХ САНАЛ ОРУУЛСАН


“Тавантолгой” төслийг хөдөлгөх Засгийн газрын саналыг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжсэн талаар эх сурвалж мэдээллээ. Засгийн газраас “Тавантолгой” төслийн 30 хувьд IPO хийж,  хөрөнгийн зах зээлээс 4.7 тэрбум ам.доллар босгох санал оруулсан байна. 


“Одоо энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярина. Мөн МАН-ын бүлэг нарийвчлан ярилцаж байна” гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Төсөлтэй холбоотой улс төрийн шийдвэр гаргасны дараа УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэргээр шат дараатайгаар хэлэлцүүлнэ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өмнө нь мэдэгдсэн юм. “Тавантолгой” төслийг хөдөлгөхийн тулд дотоодын хувийн хэвшлийн компаниудыг оролцуулж, БНХАУ-ын талтай хамтрах, мөн Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”  ХК БНХАУ-ын талтай хамтрах гэсэн хоёр хувилбар байгаа талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь мэдэгдэж байв.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ