ЗГ: ТӨРИЙН БАНК, ХӨРӨНГИЙН БИРЖ, МИАТ ЗЭРЭГ КОМПАНИЙГ ХУВЬЧИЛНА
Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Төсөлд тусгаснаар Төрийн банк, Монголын Хөрөнгийн бирж, МИАТ, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж” зэрэг компаниудыг хувьчлахаар төлөвлөсөн байна. Тухайлбал, эрчим хүч, автозам, уул уурхай, банк, санхүү, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ. Сангийн сайдын мэдээлснээр Төрийн банкийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьчлах, мөн стратегийн хөрөнгө оруулагчид тодорхой хувийг нь хувьчлах байр суурьтай байна.
Эх сурвалж: BloombergTv.mn