{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНД ЭНЕРГИ: НОГДОЛ АШГАА НЭМЖ ОЛГОХООР БОЛЛОО
Ногдол ашгийн мэдээ

АНД ЭНЕРГИ: НОГДОЛ АШГАА НЭМЖ ОЛГОХООР БОЛЛОО


Анд Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 сарын 21-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин соёлын ордны бага танхимд зохион байгуулагдлаа.

2018 оны 3-р сарын 16-ны өдөр буюу хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар Компанийн эргэлтэд гаргасан 78,070,758 ширхэг энгийн хувьцааг нийт 432 хувьцаа эзэмшигч эзэмшиж байсан.

Дээрх хувьцаа эзэмшигчдээс Хуралд нийт 52,907,300 ширхэг энгийн хувьцаа эзэмшигч буюу саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 67,72% болох 64 иргэн, хуулийн этгээд оролцсоноор Компанийн тухай хуулийн 69.1-т заасны дагуу Хурал хүчин төгөлдөр боллоо.

Хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэж санал хураалтын ердийн журмаар шийдвэрлэлээ.

1. Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, түүнд хийгдсэн төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцүүлэн батлах /100% зөвшөөрсөн/;

2. Компанийн 2017 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлтийг батлах /100% зөвшөөрсөн/;

3. Компанийн 2017 оны санхүүгийн тайланд хийсэн ТУЗ-ийн Аудитын хорооны дүгнэлтийг хэлэлцүүлэн батлах;

4. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр, тогтоолыг батлах.

Компанийн ТУЗ-ийн 2018 оны 2 сарын 24-ний өдрийн шийдвэрээр нэгж хувьцаанд 50 мөнгөний ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байсан.

Хурлын үеэр Компанийн дөрвөн үүсгэн байгуулагчийн зүгээс өөрт хуваарилагдах ногдол ашгийн 80 хувийг зарлагдсан ногдол ашиг дээр нэмж бусад хувьцаа эзэмшигчдэд олгох болсон талаар мэдээлсэн юм. Ингэснээр Компанийн хувьцаа эзэмшигч нар нэгж хувьцаанд нийт 1,27 төгрөгийн ашгийг хүртэх эрхтэй болж байна.


Эх сурвалж: Erdenetled.mn



Бусад мэдээ