“АРД КРЕДИТ ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн санхүү үйл ажилагааны тайланг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагааг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн өнөөдөр 14:00 цагаас компанийн тайлангаа танилцууллаа.
Тайлант хугацаанд “Ард Кредит ББСБ” ХК нь 4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж 548.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд дараах онцлох үр дүнгүүдийг гаргажээ. Үүнд:
- Нийт хөрөнгө 24.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр буюу 31.8 хувиар өссөн;
- Цэвэр зээлийн багц өмнөх оноос 6.8 тэр бум төгрөгөөр буюу 52 хувиар өсч 19.8 тэрбум төгрөгт хүрсэн;
- Цахим мөнгөний зөвшөөрлийг Монгол банкнаас авснаас гадна орон нутгийн иргэдэд цахим зээлийг олгож эхлээд байна;
- Япон улсын Крауд Кредит сангаас авсан санхүүжилтийг амжилттай эргэн төлсөн байна.
“Ард Кредит ББСБ" ХК-ийн танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Бусад мэдээ