“БАЯЛАГ СҮМБЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
"Баялаг Сүмбэр" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 5-р сарын 15-ны өдрийн 19/5-2 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны 7-р сарын 01-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
Хувьцаа эзэмшигчдийн хуралдах тов: 2019.07.01-ний өдрийн 10:00 цагт
Бүртгэх өдөр: 2019.06.06-ны өдөр
Хуралдах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Мандал хотхон, 42-11 тоот
Хурлаар хэлэлцэх асуудал:
- Компанийн оноосон нэрийг “Global life technology” болгон өөрчлөх
- Компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, шинэчлэн найруулах
- Компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
- Бусад
Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
Хуралд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд саналаа 2019 оны 6 сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө компанийн байранд ирүүлсэн байна.
Хувьцаа эзэмшигчид санал авах хуудас болон хурлын материалтай танилцахдаа компанийн байранд 2019 оны 5 сарын 23-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирнэ үү.
Хурал зохион байгуулах коммис: 9906-9693
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж