“БАЯН-АЛДАР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Баян-Алдар” ХК нь 2018 оны 10-р сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа “Монгорүматрикс Гинко” ХХК-тай нэгдэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүслээ.
Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах хүсэлтийг хүлээн авч эхлэх огноо: 2018 оны 12-р сарын 24-ны өдөр
Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2019 оны 2-р сарын 4-ний өдөр
Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 642 төгрөг
Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол “Баян-Алдар” ХК болон харилцдаг үнэт цаасны компанид хандана уу.
Шаардах эрх хэрэгжүүлэгч “Баян-Алдар” ХК : УБ, ЧД, 1-р хороо Аризона төв 12 тоот.
Холбогдох утас: 7011-3980, 8800-8702.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж