{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
CREDIT SUISSE: ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Олон улсын зах зээл

CREDIT SUISSE: ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРАХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА


Японы эдийн засгийн өсөлт I улиралд саарах эрсдэлтэй байгааг “Credit Suisse”-ийн шинжээчид онцоллоо. Иенийн ханш чангарснаас гадна олон улсад худалдааны дайн дэгдэх эрсдэл бий болсон нь үүнд нөлөөлжээ. Японы эдийн засаг өнгөрсөн оны IV улиралд 1.6 хувиар буюу найм дахь улиралдаа дараалан өссөн байна. Энэ нь сүүлийн 30 жилд байгаагүй эерэг үзүүлэлт болсон ч I улиралд энэ байдал өөрчлөгдөхөөр байгаа аж. Дэлхийн гуравдагч том эдийн засагтай Япон улсад цалингийн түвшин дорвитой өсөхгүй байгаа нь хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдэхгүй эрсдэл бий болгожээ. Мөн иенийн ханш чангарсан нь компаниудын санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөхийн дээр компани, хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэлийг бууруулж байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Энэ нь инфляцыг хоёр хувьд хүргэх зорилтоо биелүүлэхэд ойртсон Японы Төв банкны хувьд таагүй мэдээ боллоо. Үүнээс гадна тус банкны тэргүүнээр Харухико Курода улиран сонгогдож, дахин таван жил албан тушаалаа хашихаар болоод байна. Тэрбээр Японы Төв банкны бодлого, чиглэлийн талаар энэ баасан гарагт мэдэгдэл хийнэ.


Эх сурвалж: BloombergTv.mn 



Бусад мэдээ