{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ЭХЯ: 2019 ОН ГЭХЭД НИЙТ ЭРЧИМ ХҮЧНИЙ 20 ХУВИЙГ СЭРГЭЭГДЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛНЭ
Түүхий эдийн зах зээл

ЭХЯ: 2019 ОН ГЭХЭД НИЙТ ЭРЧИМ ХҮЧНИЙ 20 ХУВИЙГ СЭРГЭЭГДЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛНЭ


Хоёрдугаар сард улсын хэмжээнд нийт 502.3 сая киловатт-цаг эрчим хүч  үйлдвэрлэснээс долоо орчим хувийг нь сэргээгдэх эх үүсвэрийн үйлдвэрлэл бүрдүүлсэн байна. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалын хүрээнд 2020 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний 20  хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангах зорилт тавьжээ. Ирэх онд энэ  зорилгоо биелүүлэх боломжтой гэдгийг Эрчим хүчний бодлого төлөвлөлтийн  газрын дарга онцолж байна. Эрчим хүчний яамны төлөөлөл Сайншандын салхин  паркийн ажлын явцтай энэ сард танилцаж төлөвлөгөөний дагуу ажил  үргэлжилж байна гэсэн дүгнэлт өгчээ. Хэдий тийм боловч сэргээгдэх эрчим  хүчний нийлүүлэлт орчны нөхцөлөөс хамааран хэлбэлздэг тул хүчин чадал  200 мегаватт давбал системийн шингээх чадвар хүрэхгүй, зохицуулалт хийх  шаардлагатай ажээ. Мөн хуулийн шинэчлэл хэрэгтэй гэдгийг Эрчим хүчний  яамнаас мэдээлж байсан юм. 

Төвийн  бүсийн цахилгааны өртөг киловатт-цаг нь 145.8  төгрөг байгаа бол  сэргээгдэх эрчим хүчний үнийг ам.доллараар тооцохоор хуульчилсан тул 2-3  дахин өндөр үнэтэй байна гэдгийг салбарынхан онцолж байна. Үүнтэй  холбоотойгоор Эрчим хүчний яам үнийг төгрөгөөр тооцох хуулийн төслийг  өргөн бариад байгаа аж. Түүнчлэн өрсөлдөөнийг дэмжиж үнийг бууруулах  үүднээс үнийн доод хязгаарыг арилгана гэдгийг мэдээллээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ