{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2018 ОНЫ 3-Р УЛИРЛЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НИЙТЭЛЛЭЭ

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" 2018 ОНЫ 3-Р УЛИРЛЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА НИЙТЭЛЛЭЭ


Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"  (TSX:ERD | MSE:ERDN) нь санхүү, үйл ажиллагааны 3-р улирлын тайлангаа компанийн цахим хуудас болон Канад улсын цахим тайлан мэдээний SEDAR системд нийтэлсэн байна.

Тайлант хугацаанд тус компани нь дараах гол үр дүнд хүрсэн байна. Үүнд: 

  • Хѳндий алтны тѳслийн анхан шатны эдийн засгийн тооцооллыг эхлүүлсэн;
  • Хѳндий алтны тѳслийн NI 43-101 стандартын эрдсийн нѳѳцийн тайланг тайлагнаж, бүртгүүлсэн; 
  • Баян Хѳндий болон Алтан Нарын орд газарт ашиглалтын тусгай зѳвшѳѳрөл авахаар өргөдөл гаргахад бэлтгэж, холбогдох техникийн судалгаануудыг эхлүүлсэн; 
  • Баян Хѳндий тусгай зѳвшѳѳрлийн талбайд орших Алтан Сум, Хойд Хѳндий талбайд 7 хэтийн тѳлѳвт бүсийг шалгах 3,452 метрийн 25 ѳрмийн судалгааг хийсэн; 
  • Монгол улсын Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа зарласан тусгай зѳвшѳѳрөл олгох сонгон шалгаруулалтад 11 сарын 14-нд оролцохоор хүсэлт гаргаж, бүртгүүлсэн; 
  • Компанийн хайгуулын зардал 2017 оны мѳн үеэс 42%-иар, захиргаа, удирдлагын зардал 17%-иар, цэвэр алдагдал  14.7 хувиар тус тус буурсан. 

Тайлангийн Монгол хэл дээрх дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Бусад мэдээ