{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
GOLDMAN SACHS: АНУ-ЫН ЗГ-ЫН БОНДЫН ӨГӨӨЖ 4.5 ХУВЬД ХҮРВЭЛ ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛД УНАЛТ ҮҮСЭЖ МАГАДГҮЙ
Олон улсын зах зээл

GOLDMAN SACHS: АНУ-ЫН ЗГ-ЫН БОНДЫН ӨГӨӨЖ 4.5 ХУВЬД ХҮРВЭЛ ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛД УНАЛТ ҮҮСЭЖ МАГАДГҮЙ


АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж энэ оны эцэс гэхэд 4.5 хувьд хүрвэл эдийн засаг, цаашлаад хөрөнгийн зах зээлд уналт үүсэж магадгүй гэж “Goldman Sachs” мэдэгдлээ. Тодруулбал, хувьцааны зах зээл 20-25 хувиар унаад зогсохгүй, эдийн засагт удаашрал үүснэ гэж тус банкны шинжээчид үзэж байгаа ажээ. Хэдий тийм боловч “Goldman Sachs”-ийн тооцоолж байгаагаар 2018 оны эцэс гэхэд АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 3.25 хувьд хүрнэ гэж харж байгаа юм. Хоёрдугаар сард хөрөнгийн зах зээлд уналт үүссэн нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж гурван хувьд хүрнэ гэсэн болгоомжлолтой холбоотой гэж зарим эдийн засагчид тайлбарлажээ. Хэрвээ хувьцааны зах зээл 20-25 хувиар буурвал “S&P 500” индекс нэгдүгээр сарын 26-ны дээд цэгээс доошилж, 2155-2298 нэгж орчимд хэлбэлзэнэ гэж таамаглаж байна.

Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ