{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН АКТИВ 35.4 ХУВИАР ӨСӨЖ, 153.1 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ
Хадгаламж, зээлийн хоршоо

ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН АКТИВ 35.4 ХУВИАР ӨСӨЖ, 153.1 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ


2017 онд Хадгаламж, зээлийн хоршооны салбарын гишүүдийн тоо 3.6 хувиар, актив нь 35.4 хувиар өссөн талаар Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Мөн нийт зээл болон татан төвлөрүүлсэн хадгаламжийнх нь банкны салбарт эзлэх хэмжээ өмнөх оноос 0.1 пунктээр дээшилжээ. Ялангуяа хадгаламж болон бусад эх үүсвэрээс авсан зээлийн эх үүсвэр нэмэгдэж байгаа нь зээлийн үлдэгдэл өмнөх оноос 24.6 хувиар өсөж, банкны салбарт эзлэх хувийг нэмэгдүүлэх хүчин зүйл болсон байна. Мөн IV улиралд нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр буурч, 4.2 хувь болжээ. Энэ нь салбарын хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр тогтоосон хэмжээнд хүрсэн гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байгаа юм. 

Сүүлийн байдлаар Хадгаламж, зээлийн хоршоодын татан төвлөрүүлсэн хадгаламжийн хэмжээ жилийн дүнгээр 45.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр нийт хадгаламжийн хэмжээ 99.3 тэрбум төгрөг олоод байгаа аж. Үүнээс 96.7 хувь нь хугацаатай хадгаламж байгаа юм. Мөн урт хугацаат өр төлбөрийн 93.8 хувь нь төсөл, хөтөлбөрөөс авсан зээл байгаа нь нийслэлийн “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн зээл байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Бичил бизнесийн зээлд иргэдийг хамруулахад хамгийн гол үүрэгтэй оролцдог Хадгаламж зээлийн хоршоодын хувьд 2017 оны эцэст тусгай зөвшөөрөлтэй 123 байгууллага бүртгэгдсэн байна.


Эх сурвалж: BloombergTV.mn


Бусад мэдээ