{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
МАК: УУРХАЙН АМАН ДЭЭР ТОНН НҮҮРСИЙГ 500 ЮАНИАР БОРЛУУЛЖ БАЙНА
Түүхий эдийн зах зээл

МАК: УУРХАЙН АМАН ДЭЭР ТОНН НҮҮРСИЙГ 500 ЮАНИАР БОРЛУУЛЖ БАЙНА


2018 онд 10 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК “Chalco”-тай үнээ шинэчлэн тохирч чадаагүй байна. Гуравдугаар сарын байдлаар нэг тонн нүүрсийг уурхайн аман дээр 68.1 ам.доллараар борлуулж  байгаа гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээллээ.  Нарийнсухайтын бүлэг ордод МАК буюу “Монголын алт корпораци”, “SouthGobi  Sands”, “Өсөх зоос” компаниуд олборлолт хийж байгаа юм. “Монголын алт  корпораци” 2018 он гарснаас хойш 1.5 сая тонн нүүрс экспортлоод байна.  Ингэхдээ нэг тонн нүүрсийг уурхайн аман дээр 500 орчим юаниар борлуулж  байгаа талаар МАК-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Цогт мэдээллээ.  Нарийнсухайтын нүүрсний гуравны нэг нь коксждог, бусад хэсэг нь эрчим  хүчний нүүрсэнд тооцогдож байгаа юм. 

Харин  “SouthGobi Sands” ХХК-ийн хувьд 2017 онд нэг тонн нүүрсний дундаж ханш  280 юань байжээ. Энэ онд 5.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс  800 мянган тонныг нь баяжуулж гаргана. Баяжуулсан нүүрсний ханш тонн  тутамдаа 500-600 юаньд хүрнэ гэж тус компани тооцоолж байна. 

2017  оны аравдугаар сард “Нүүрстэй” коксжих нүүрсний ордын олборлолтын тусгай зөвшөөрлийг аваад байгаа “Aspire Mining” компанийн хувьд коксжих нүүрсний ханш цаашид тогтвортой байна гэж харж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ