{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
“МАТЕРИАЛ ИМПЭКС” ХК: 2017 ОНД 492.98 САЯ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАСАН
Компанийн мэдээ

“МАТЕРИАЛ ИМПЭКС” ХК: 2017 ОНД 492.98 САЯ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАСАН


Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй “Материал Импэкс” ХК  2017 онд 1392 чингэлэг ачааны импортын тээвэр хийсэн нь 2016 оноос 62  хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн 2017 онд 155 битүү вагонтой ачааны  импортын тээвэр хийсэн нь өмнөх оноос тав дахин их дүн болж байгаа юм.  Харин чингэлгийн экспорт  нь 50 хувиар буурчээ. Чингэлгээр тээвэрлэсэн ачаа барааны 56 хувийг  шинэ ба хуучин автомашин, автомашины сэлбэг, 38 хувийг хүнсний  бүтээгдэхүүн эзэлсэн байна. 2016 онтой харьцуулахад шинэ ба хуучин  автомашины тээвэрлэлт 45 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг “Материал  Импэкс” компани мэдээллээ. Тус компани 2017 онд 492.98 сая төгрөгийн  цэвэр ашигтай ажилласан нь жилийн дүнгээр 49 хувиар буурсан үзүүлэлт  болсон байна. Үүнийг “Материал Импэкс” компани Засгийн газраас гурилын  импортыг хориглосонтой холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь ОХУ-аас орж  ирдэг гурилын вагон зогсож, түрээсийн агуулах нь суларсан байна.

Үүнээс гадна ОХУ Украйн  улсаас дамжин өнгөрөх тээврийг хориглосноос чихэр импортоор оруулж ирдэг  компаниудын ачаа бараа эрс цөөрчээ. “Материал Импэкс” ХК 2017 оны цэвэр  ашгаас нэгж хувьцаанд 10 төгрөг буюу нийт 13.68 сая төгрөгийг хувьцаа  эзэмшигчдэдээ олгохоор болсон байна. Тус компани олон нийтэд нээлттэй болсон цагаас хойш нийт найман удаа ногдол ашгаа тарааж байгаа юм.

13  тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Материал Импэкс” компанийн  хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 10 гаруй хувиар өсөж, 9500  төгрөгт хүрээд байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ