{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"СТАНДАРТ НООС" КОМПАНИ ЭНЭ ОНД 300 ТОНН НООС БЭЛТГЭНЭ
Компанийн мэдээ

"СТАНДАРТ НООС" КОМПАНИ ЭНЭ ОНД 300 ТОНН НООС БЭЛТГЭНЭ


“Стандарт ноос” компани энэ онд малчдаас нийт 300 тонн ноос  бэлтгэхээр төлөвлөөд байна. Тус компани ноос угаах үйлдвэрийн тоног,  төхөөрөмжөө бүрэн суурилуулж, шинээр агуулахын байр барьснаар 1000 тонн  ноос бэлтгэн угаах хүчин чадалтай болох талаар marketinfo.mn мэдээллээ. “Стандарт ноос” компани 2017 онд Баянхонгор аймгаас 122 тонн  ноос бэлтгэн анхан шатны боловсруулалт хийж “Улаанбаатар хивс” компанид  нийлүүлсэн байна. Энэ онд төлөвлөгөөгөө биелүүлэхэд санхүүжилтийн  асуудлыг шийдвэрлэх болон ченжүүдийн ноос худалдан авалт нөлөөлнө гэж  тус компани мэдэгджээ. “Стандарт ноос” компанийн хувьцааны ханш 2014 онд  780 төгрөгт хүрч өсөж байсан юм.  Харин сүүлд буюу хоёрдугаар сард ханш  нь 500 төгрөг байжээ. 

“Стандарт  ноос” компанийн 67.3 хувийг нэг хувьцаа эзэмшигч, харин 32.7 хувийг  олон нийт буюу 539 жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Тус компани анх  “Арилжаа импекс” ХК нэртэйгээр Баянхонгор аймагт материал-техникийн  хангамжийн баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин 2016 онд  нэрээ “Стандарт ноос” болгон өөрчилж, ноос бэлтгэл, угаах үйлдвэрийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон байна.


Эх сурвалж: BloombertTv.mn 


Бусад мэдээ