{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.01 - 11.05 | ☕ ГВАН энэ сар өсөлттэй байлаа |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.11.01 - 11.05 | ☕ ГВАН энэ сар өсөлттэй байлаа |



ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#43/2021


Энэ долоо хоногт онцлох ишлэл

"In investing, what is comfortable is rarely profitable."

- Robert Arnott


Энэ долоо хоногт олон улсын зах зээл

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛХолбооны нөөцийн сангийн мэдэгдэл, эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд болон компаниудын ашгийн үзүүлэлтүүд хувьцааны ханшийг өсгөж Dow Jones Industrial Average, S&P 500, Nasdaq Composite индексүүд түүхэн дээд амжилт тогтоолоо. Өнгөрсөн долоо хоногт Dow Jones (DJIA) 1.42 хувь, S&P 500 индекс 2.00 хувь, Nasdaq Composite индекс 3.05 хувь, Russel 2000 индекс 6.09 хувь, S&P MidCap 400 индекс 3.97 хувиар тус тус өсжээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 1.67 хувь, Германы Xetra DAX индекс 2.33 хувь, Францын CAC 40 индекс 3.08 хувь, Италийн FTSE MIB индекс 3.42 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.25 хувиар тус тус өссөн байна. Энэхүү өсөлтөд компаниудын ашгийн үзүүлэлт болон Европын Төв банк бодлогын хүүг доогуур төвшинд барина гэсэн хүлээлт нөлөөлсөн байна. Мөн Английн төв банк бодлогын хүүг хэвээр үлдээсэн нь фунт ам.долларын эсрэг сулрахад хүргэжээ. Мөн Европын Төв банк  2022 онд бодлогын хүүг өсгөхгүй байж магадгүй гэж мэдэгдсэний дараа Европын голлох бондуудын өгөөж буурчээ.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛЕрөнхий сайд Fumio Kishida-н эрх баригч Либерал ардчилсан нам (LDP) сонгуульд ялснаар Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 2.49 хувь, TOPIX индекс 2.01 хувиар тус тус өссөн байна. Одоо мөрдөгдөж буй бодлого хэвээр үлдэж, засгийн газар тогтвортой ажиллах нь хөрөнгө оруулагчдад урам зориг өгсөн байна.



БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон ковид-19-н тархалт улс орон даяар нэмэгдэж байгаа нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтад нөлөөллөө. CSI 300 индекс 1.4 хувь, Shanghai Composite индекс 1.6 хувиар тус тус унажээ. Хөл хорионы хязгаарлалтууд сүүлийн 3 сарын хугацаанд дээд хэмжээндээ хүрснээр хоол хүнс, өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэд удаашрал үүсгээд байна.

Дэлгэрэнгүйг эндээс

Энэ долоо хоногт онцлох график

Тайлбарыг эндээс

Энэ долоо хоногт эдийн засаг

МОНГОЛБАНК: ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ, ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ӨССӨНӨӨР ИМПОРТЫН БАРААНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА

  2021-11-04  

Монголбанк инфляцын өөрчлөлтөд нөлөөлж байгаа дотоод гадаад хүчин зүйлсийг тайлбарлалаа. Гадаад зах зээлийн хувьд олон улсад тээвэр логистикийн түгжрэл үүсэж, нийлүүлэлтийн шинжтэй асуудлууд үүсээд байгаа юм. Үүн дотор тээвэрлэлтийн зардал, газрын тосны үнийн өсөлт, худалдааны түнш орнуудын инфляц эрчимтэй нэмэгдсэн зэргээс үүдэн импортоор дамжин дотоодод үнэ өсөөд байна... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК: ОНЫ ЭХНИЙ 10 САРД 18.1 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВСАН

  2021-11-04  

Монголбанк аравдугаар сард 3.2 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь он гарснаас хойш сарын дүнгээрээ хамгийн өндөр үзүүлэлт боллоо... Дэлгэрэнгүй

КРИСТИН ЛАГАРД: 2022 ОНД БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ МАГАДЛАЛ ТУН БАГА БАЙНА

  2021-11-04  

Ирэх онд ч бодлогын хүүгээ өсгөх магадлал тун бага байгааг Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ... Дэлгэрэнгүй

АВСТРАЛИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

  2021-11-02  

Австралийн Төв банк бодлогын хүүгээ 0.1 нэгжид хэвээр хадгалж, бонд худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ... Дэлгэрэнгүй

ЖЕРОМ ПАУЭЛЛ: БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ ГЭЖ ЯАРАХГҮЙ Ч ШААРДЛАГА ГАРВАЛ ШИЙДВЭРТЭЙ АЛХАМ ХИЙНЭ

  2021-11-04  

АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүгээ нэмэгдүүлэх талд яарахгүй гэдгээ мэдэгдэв... Дэлгэрэнгүй


Ирэх долоо хоногт гарах чухал үзүүлэлтүүд

МОНГОЛБАНК, БАНКУУДЫН САЛБАР НЭГЖИЙН МЭДЭЭЛЭЛ

  2021-11-10  

Хөдөө орон нутаг дахь банк санхүүгийн үйлчилгээний байдлыг тогтоох, Монголбанк мэдээллийн сангаа баяжуулах, судалгааны ажилд хэрэглэх зорилгоор 2004 оноос эхлэн орон нутаг дахь банкны салбарын үзүүлэлт бүхий тайланг улирал бүр гаргадаг болсон. Уг тайланд аймгууд дахь банкны салбарын гол үзүүлэлт болох зээл, харилцах, хадгаламжийн үлдэгдэл, хүүний мэдээ, ашиг, алдагдал, боловсон хүчний байдал, салбар, нэгжийн тоо зэрэг мэдээлэл багтдаг... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК, ТӨВ БАНКНЫ ТОЙМ

  2021-11-11  

Төв банкны үндсэн үзүүлэлтүүд... Дэлгэрэнгүй


Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Энэхүү мэйлийг дахин хүлээж авмааргүй байна уу? Unsubscribe.



Бусад мэдээ