{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.13 - 12.17 | ☕ Хүүгийн түвшин |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2021.12.13 - 12.17 | ☕ Хүүгийн түвшин |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#49/2021

 

Энэ долоо хоногт онцлох ишлэл

"Play by the rules, but be ferocious."

- Phil Knight

 

Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 36.32 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "Түмэн Шувуут" (TUM) ХК тэргүүллээ. "Монгол Нэхмэл" (MNH 58.15%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Мерекс" (MRX -14.85%) ХК хамгийн их бууралттай байв.

 

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 222 ширхэг бондыг 61.95 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 125,647 ширхэг нэгж эрхийг 25.02 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 220,855 ширхэг нэгж эрхийг 209.37 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛКоронавирусийн омикрон хувилбар АНУ-ын 40 гаруй мужид тархаад байгаа бөгөөд тус вирусийн тархалтын хурд маш өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоосноор АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрсөн долоо хоногт уналттай байлаа. Тухайлбал, Dow Jones (DJIA)  индекс 1.68 хувь, S&P 500 индекс 1.94 хувь, Nasdaq Composite индекс 2.95 хувь, Russel 2000 индекс 1.71 хувь, S&P MidCap 400 индекс 1.86 хувиар тус тус yнажээ. 


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛЗасгийн газрууд коронавирусийн тархалттай холбоотой бодлогоо илүү чангатгаж, инфляцийн өсөлттэй тэмцэх зорилгоор мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээлийн STOXX Europe 600 индекс 0.35 хувь, Францын CAC 40 индекс 0.93 хувь, Италийн FTSE MIB индекс 0.41 хувь, Германы Xetra DAX индекс 0.59 хувиар, FTSE 100 индекс 0.30 хувиар тус тус буурсан байна. Мөн Европын бүсийн голлох бондуудын өгөөж бага зэргийн уналт үзүүллээ. 

 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 0.38 хувь, TOPIX индекс 0.46 хувиар тус тус өссөн байна. Хөрөнгө оруулагчид Японы нээлттэй эдийн засгийг дэлхийн эдийн засгийн сэргэлтэд гол хөшүүрэг болж магадгүй гэж таамаглаж байна. Иений ам.доллартой харьцах ханш бага зэрэг суларч 113.56 хүрсэн бол Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.05 хувиас 0.04 хувь хүртэл унасан байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ болон АНУ-ын хоорондын хурцадмал байдал болон КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн CSI 300 индекс 1.9 хувь, Shanghai Composite индекс 0.9 хувиар тус тус буурсан байна. АНУ нь БНХАУ-ын олон компаниудыг үндэсний цөөнх болох Муслимчуудыг дарангуйлж БНХАУ-ын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлж байна хэмээн буруутгаж тус компанид хөрөнгө оруулалт, экспортын хязгаарлалт тавив.

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт онцлох график

Дэлгэрэнгүйг эндээс
 

Энэ долоо хоногт эдийн засаг

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 2022 ОНД 3 УДАА ӨСГӨХ "ДОХИО" ЗАХ ЗЭЭЛД ӨГӨВ

  2021-12-16  

Шинжээчдийн таамаглаж байснаар Холбооны Нөөцийн Сан бонд худалдан авалтаа илүү эрт зогсоохоор болсон байна. Инфляцын дарамт өндөр байгаа энэ үед Холбооны Нөөцийн Сан бонд худалдан авалтад зарцуулах санхүүжилтээ өмнөх тооцооллоосоо хоёр дахин өндөр дүнгээр бууруулахаар шийдвэрлэжээ... Дэлгэрэнгүй

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 6 ХУВЬД ХЭВЭЭР ХАДГАЛАХААР ШИЙДВЭРЛЭВ 

  2021-12-17  

Монголбанк энэ оны мөнгөний бодлогын сүүлийн шийдвэрээ танилцууллаа. 11-р сард инфляц 10.5 хувьтай гарсан ч бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа... Дэлгэрэнгүй

АНГЛИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.25 ХУВЬ БОЛГОЖ ӨСГӨВ

  2021-12-17  

Английн Төв банк бодлогын хүүгээ сүүлийн гурван жилд анх удаа түүхэн доод буюу 0.1 хувиас 0.25 хувь болгож өсгөхөөр шийдвэрлэлээ... Дэлгэрэнгүй

 

ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ
 

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ
 

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Бусад мэдээ