{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.28 - 03.04 | ☕ НОГДОЛ АШГИЙН ТОЙМ |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.28 - 03.04 | ☕ НОГДОЛ АШГИЙН ТОЙМ |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#9/2022


Онцлох ишлэл

“It's how you deal with failure that determines how you achieve success.”

- David Feherty


Дотоодын зах зээл

TOP 20
39,254.26 (+1.24%)


MSE A
14,402.19 (+1.86%)

MSE B
12,389.47 (+0.76%)

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт 23.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК тэргүүллээ. "Дархан Нэхий" (NEH +22.92%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Өндөрхаан" (ONH -38.50%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 5,283 ширхэг бондыг 518.9 сая төгрөгөөр арилжаалжээ.

НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 79,746 ширхэг нэгж эрхийг 13.3 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 55,346 ширхэг нэгж эрхийг 5461 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Олон улсын зах зээл

Dow Jones
33,614.80 (-1.30%)


S&P 500                4,328.87 (-1.27%)


Nasdaq
13,313.44 (-2.78%)

S&P/TSX
21,402.43 (+1.40%)

FTSE 100
6,987.14 (-6.71%)


S&P/ASX 200
7,110.80 (+1.61%)


Nikkei 225
25,985.47 (-1.85%)

Hang Seng
22,467.34 (-1.32%)

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛӨнгөрөгч долоо хоногт Украин болон ОХУ-ын хоорондын нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн ханш өсөж харин хувьцааны зах зээл уналттай байлаа. S&P 500 индексийн сагсанд багтах ихэнх салбарын компаниудын өсөлттэй байсан ч индексэд өндөр жин эзэлдэг технологи, санхүү болон харилцааа холбооны үйлчилгээний салбарын компаниудын хувьцааны ханш уналттай байсан нь индексийг доош татсан байна. S&P 500 индексийн сагсанд багтах эрчим хүчний салбарын компаниуд нефтийн үнийн өсөлттэй холбоотой хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна. Пүрэв гаригт нэг баррель нефтийн үнэ 120 ам.доллар хүрээд байсан ба Ираны цөмийн хэлэлцээрийн тухай мэдээллээс үүдэлтэйгээр бага зэрэг буурлаа. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ болон Украины нөхцөл байдал нь Европын хувьцааны зах зээл уналттай байхад нөлөөллөө. Европын хувьцааны зах зээлийн бүхэлд нь агуулах STOXX Europe 600 индекс 7 орчим хувиар, ХБНГУ-ын DAX болон Францын CAC 40 индекс 10 гаруй хувиар, Италийн FTSE MIB индекс 12 гаруй хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 6.7%-аар тус тус уналттай байлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ болон Украин улсын мөргөлдөөнтэй холбоотой геополитикийн эрсдэл болон түүнээс үүдэлтэй дэлхийн нефтийн үнийн өсөлтөөс үүдэж Японы зах зээл энэ долоо хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.85%-аар, TOPIX индекс 1.67%-аар тус тус буурчээ. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж энэ долоо хоногийн эцэст 0.20%-аас 0.15% болж буурсан бол иен ам.доллартой харьцах ханш 115.6 иен болж ерөнхийдөө өөрчлөгдөөгүй байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Украины дайн болон эдийн засгийн үзүүлэлтүүд сул гарсан нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн сонирхолыг бууруулж, БНХАУ-ын зах зээл уналттай байлаа. Shanghai Composite индекс 0.1%-аар, CSI 300 индекс 1.7%-аар тус тус унасан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Онцлох график

ДЭЛГЭРЭНГҮЙ

Онцлох мэдээ

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ 20 ОРЧИМ ХУВИАР ӨСӨӨД БАЙНА

  2022-03-04  

Газрын тосны үнэ энэ долоо хоногт ойролцоогоор 20 хувиар өслөө. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь долоо хоногийн дүнгээр хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна... Дэлгэрэнгүй

“PORSCHE”, “BENTLEY”, “VOLKSWAGЕN” КОМПАНИ ОХУ-Д ХИЙХ ЭКСПОРТОО ЗОГСООЛОО 

  2022-03-04  

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche”, “Bentley”, “Volkswagеn” зэрэг компани ОХУ-д хийх экспортоо зогсоолоо. Тухайлбал: “Volkswagen” ОХУ-д явуулдаг үйлдвэрлэл болон экспортоо бүрэн зогсоогоод байгаа юм. ОХУ-ын чинээлэг эрхмүүд “Porsche”, “Lamborghini”, “Bentley” зэрэг автомашиныг илүүд үздэг. Өнгөрсөн онд л гэхэд “Volkswagen” ОХУ-д 216 мянган автомашин нийлүүлж байжээ. Үүнээс өмнө автомашин үйлдвэрлэгч “Ford Motor”, “BMW”, “General Motors” зэрэг компани мөн адил ОХУ-ын зах зээлийг орхиж буйгаа зарласан юм... Дэлгэрэнгүй

ТУРК УЛСЫН ИНФЛЯЦ 54.4 ХУВЬ БОЛЖ, СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

  2022-03-04  

Хоёрдугаар сард Турк улсын инфляц сүүлийн 20 жилийн дээд түвшинд хүрлээ. Тус улсын инфляц 2-р сард 54.4 хувь хүрсэн байна... Дэлгэрэнгүй


ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite

Бусад мэдээ