{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.07 - 03.11 | ☕ ӨГӨӨЖИЙН МУРУЙ ЭРГЭЛЭЭ |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.03.07 - 03.11 | ☕ ӨГӨӨЖИЙН МУРУЙ ЭРГЭЛЭЭ |



ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#10/2022


Онцлох ишлэл

"If something's important enough, you should try. Even if - the probable outcome is failure."

- Elon Musk


Дотоодын зах зээл

TOP 20

36,981.87 (-5.79%)     


MSE A

13,896.67 (-3.51%)

MSE B

12,016.68 (-3.01%)


*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр АПУ" (APU) ХК болон "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК тэргүүллээ. "Булган Ундрага" (BUN +17.90%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Их Барилга" (IBA-38.50%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 5,042 ширхэг, ам долларын 979 ширхэг бондыг нийт 784.56 сая төгрөгөөр арилжаалжээ.

НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 79,627 ширхэг нэгж эрхийг 76.22 сая төгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61,958 ширхэг нэгж эрхийг 9.90 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Олон улсын зах зээл

Dow Jones
32,944.19 (-1.99%)


S&P500
4,204.31 (-2.88%)


Nasdaq
12,843.81 (-3.53%)

S&P/TSX
21,461.83 (+0.28%)

FTSE 100
7,155.64 (2.41%)


S&P/ASX 200
7,063.60 (-0.66%)


Nikkei 225
25,162.78 (-3.17%)

Hang Seng
20,553.79 (-8.52%)

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ:  ОХУ нь Украины нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгийн зах зээл тогтворгүй байж АНУ-ийн хувьцааны зах зээл дахин 7 хоног уналттай байлаа. Мягмар гарагт Nasdaq Composite индекс нь 7 хоногийн хамгийн доод түвшиндээ хүрч, оргил үеэсээ ойролцоогоор 22% уналттай байгаа нь баавгай зах зээл (bear market) эхэлснийг тодорхойлж болохоор болсон бол S&P 500 индекс дээд цэгээсээ ойролцоогоор 14%-аар буурсан байна. Coca-Cola, PepsiCo болон бусад хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ОХУ дахь бизнесээ түр зогсоож байгаагаа зарласан нь хувьцааны индексүүд буурахад голлох нөлөөг үзүүлсэн байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ:  Европын хувьцааны зах зээл дээр хэлбэлзэл ихтэй байсан ч 7 хоногийн эцэст ОХУ болон Украины мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх боломжтой гэх итгэл найдвартай холбоотой өссөн байна. Европын хувьцааны зах зээлийг бүхэлд нь илтгэх STOXX Europe 600 индекс 2.23 хувиар, Италийн FTSE MIB индекс 2.57 хувиар, Германы DAX индекс 4.07 хувиар, Францын CAC 40 индекс 3.28 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 индекс 2.41 хувиар тус тус өссөн байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ болон Украин хоорондын нөхцөл байдлын талаарх тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын хувьцааны хөрөнгө оруулалтын эрсдэлийн хүслийг бууруулж хувьцаануудын ханш буурч, Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал Nikkei 225 индекс 3.17 хувиар, TOPIX индекс 2.46 хувиар буурчээ. 


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ:  БНХАУ-ын зах зээлд COVID-19-ийн дэгдэлт дахин сэргэж, Украины дайны улмаас аж үйлдвэрийн металл болон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ өссөн нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байхад гол нөлөөллийг үзүүлсэн байна. Shanghai Composite индекс 3.98 хувиар, CSI 300 индекс 4.21 хувиар тус тус буурсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Онцлох график


ДЭЛГЭРЭНГҮЙ

Онцлох мэдээ


АНУ-ЫН КОНГРЕССЫН БАТАЛСАН $1.5 ИХ НАЯДЫН ТӨСӨВТ УКРАИНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ БАГТАЖ БАЙНА

 2022-03-11  

АНУ-ын Конгрессын Сенатын танхим 1.5 их наяд ам.долларын төсвийн хуулийг баталлаа... Дэлгэрэнгүй

ОХУ 200 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНД ЭКСПОРТЫН ХОРИГ ТАВИВ

 2022-03-11  

ОХУ 200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүндээ экспортын хориг тавилаа. Энэхүү хориг нь ОХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн болох эрчим хүч, зарим түүхий эдийн борлуулалтад нөлөөлөхөөргүй байгаа аж... Дэлгэрэнгүй

АНУ-ЫН ИНФЛЯЦ II САРД 7.9 ХУВЬ ХҮРЛЭЭ

 2022-03-11  

АНУ-ын хэрэглээний үнийн индекс хоёрдугаар сард 7.9 хувьд хүрлээ. Энэ нь сүүлийн 40 орчим жилийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна...
Дэлгэрэнгүй


ТАТАХ

Товхимол таалагдсан уу?


Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих


Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWorld

Товхимлыг бэлтгэсэн:
Б.Бумбаяр | Хөрөнгө оруулалтын зөвлөх
С.Зоригт | Зах зээлийн шинжээч

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.


2021 © Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ