{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АХБ: 2018 ОНД ДНБ-ИЙ ӨСӨЛТ ӨМНӨХ ОНООС СААРЧ, 3.8 ХУВЬ БОЛНО
Эдийн засаг

АХБ: 2018 ОНД ДНБ-ИЙ ӨСӨЛТ ӨМНӨХ ОНООС СААРЧ, 3.8 ХУВЬ БОЛНО


Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 онд өмнөх оноос саарч, 3.8 хувь болно гэж Азийн Хөгжлийн банк тооцоолжээ. Харин 2019 онд өсөлт эрчимжиж, 4.3 хувьд хүрэх  төлөвтэй байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт,  ялангуяа “Оюу Толгой”-ийн далд уурхайн бүтээн байгуулалт нь өсөлтийг  дэмжих гол хүчин зүйл байна гэж Азийн Хөгжлийн банк тайланд онцолжээ.  Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн  гүйцэтгэл төсөөлснөөс илүү сайн байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг  сэргээж байна. Мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад  түлхэц болж  байгааг мэдээллээ. 2017 онд хуурайшилт ихтэй  байснаас  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн, зарим татварууд нэмэгдсэн  зэргээс шалтгаалж инфляцын түвшин 4.3 хувь болж өсөж байсан юм. Үнийн  өсөлт 2018 онд эрчимжиж, инфляц найман хувьд хүрнэ гэж Азийн Хөгжлийн  банк таамаглажээ. 

Олон  Улсын Валютын Сангийн танилцуулснаар эдийн засгийн өсөлт 2018 онд таван  хувь, 2019 онд 6.3 хувьд хүрч магадгүй байна. Мөн Дэлхийн банк дотоодын  нийт бүтээгдэхүүний өсөлт энэ онд 3.1 хувьд хүрнэ гэсэн тооцооллыг  танилцуулаад байгаа юм. 

Харин  “Fitch Group”-ийн харьяа “BMI Research”-ийн шинжээчдийн мэдээлснээр  дотоодын нийт бүтээгдэхүүн 2018-2020 онд жилд дунджаар 6.6 хувиар өсөх  төлөвтэй байна. 2018-2020 оны төлөвийг өмнө нь 5.8 хувь байсныг ийнхүү  нэмэгдүүлээд байгаа ажээ.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ