{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ENTREE RESOURCES: 2018 ОНД МОНГОЛ ДАХЬ ТӨСӨЛДӨӨ 1.2-1.5 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА
Түүхий эдийн зах зээл

ENTREE RESOURCES: 2018 ОНД МОНГОЛ ДАХЬ ТӨСӨЛДӨӨ 1.2-1.5 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА


Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Entree Resources" компани энэ оны I сард "Entree/Oyu Tolgoi" хамтарсан хөрөнгө оруулалттай төслийн техникийн тайланг шинэчлэн танилцуулсан. Үүнд дурдсанаар, "Entree Resources" хувь эзэмшлийнхээ хүрээнд үйлдвэрлэлийн эхний 33 жилийн хугацаанд "Hugo North"-ийн өргөтгөл хэсгээс хүлээж авах бэлэн мөнгөний урсгал 2.1 тэрбум ам.доллар болно гэж тооцож байна. "Entree Resources"-ийн хувьд, өнгөрсөн онд хаалттай хүрээнд 18.5 сая нэгж хувьцаа арилжаалж, нийт 7.6 сая канад долларын хөрөнгө татсан. Харин 2017 оны бүтэн жилийн алдагдал 3.1 сая ам.доллар болсон нь 2016 оныхоос гурван хувиар өсжээ. Мөн 2017 оны эцэс гэхэд бэлэн мөнгөний үлдэгдэл нь 7.1 сая ам.доллар болсон талаар санхүүгийн тайландаа дурджээ. 2018 онд компани Монгол дахь талбайн менежмент, маркетинг зэрэг зардалд ойролцоогоор 1.2-1.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. "Entree Resources" болон "Оюу Толгой" ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани нь Оюутолгой төслийн талбай дахь "Hugo North"-ийн өргөтгөл хэсгээс гадна "Heruga" талбайн дийлэнх хэсгийг эзэмшиж байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ