{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ING: ТҮҮХИЙ ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Түүхий эдийн зах зээл

ING: ТҮҮХИЙ ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ БУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА


Түүхий газрын тосны ханш энэ оны хоёрдугаар хагаст 60 ам.доллараас доош бууж магадгүй гэж “ING”-ийн шинжээчид үзэж байна. Азийн зах зээлд нийлүүлэх АНУ-ын газрын тосны хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь олон улсад эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр тогтоох OPEC-ийн гишүүн орнуудын хүчин чармайлтад сорилт болж байгаа юм. Өөрөөр хэлбэл Азийн зах зээл дэх АНУ-ын оролцоог хязгаарлахын тулд OPEC-ийн зарим орнуудыг хэлцлээс гарахад хүргэж магадгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын газрын тосны экспорт өдөрт 1.5 сая баррельд хүрч нэмэгдсэн нь зургаан сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өсөөд байгаа бөгөөд гол худалдан авагч нь Азийн орнууд болж байгаа юм. Түүхий газрын тосны ханш 2014 оны дунд үед 115 ам.долларт хүрч байсан ч одоо брент болон Вест Техас төрлийн газрын тосны ханш 65 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа юм.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ