MORGAN STANLEY: "ХӨНГӨН ЦАГААН" ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖ ХАМГИЙН ӨНДӨР ТҮҮХИЙ ЭД
"Morgan Stanley" хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй түүхий эдээр хөнгөн цагааныг нэрлэлээ. 2017 онд 34 хувиар өссөн хөнгөн цагааны ханш 2018 он гарснаас хойш найман хувийн бууралттай байна. Гэсэн ч БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа гарц танах хөтөлбөр үр дүнгээ өгч үнэ эргээд сэргэнэ гэж "Morgan Stanley" тооцоолж байгаа юм. Мөн хөнгөн цагааны эрэлт өсөж, өртөг нэмэгдэж байгаа нь үнэ өсгөх хүчин зүйл болох ажээ."Morgan Stanley"-ийн шинжээчдийн дүгнэлтээр хөнгөн цагааны үнэ илүүдэл нийлүүлэлтээс шалтгаалж ирэх улиралд 2072 ам.доллар хүрч буурах ч 2018 оны эцсээр 2116 ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Одоогоор хөнгөн цагааны ханш 2079 орчим ам.долларт хэлбэлзэж байна. Харин нөгөө талаас гарц танах хөтөлбөрөөс үл хамааран БНХАУ-д хөнгөн цагааны гарц нэмэгдсээр байгааг Блумбергийн шинжээчид онцолж байна. Энэ нь богино хугацаандаа үнэ буурах шалтгаан болно гэж мөн шинжээчид дүгнэжээ. Энэ онд хөнгөн цагааны нийлүүлэлт 3.7 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаагийн 68 хувийг Хятад улс дангаар бүрдүүлэхээр байгаа юм.
Эх сурвалж: BloombergTv.mn