{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
RIO TINTO: "ОЮУ ТОЛГОЙ"-ИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ ЯПОН, БНСУ-Д ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН
Түүхий эдийн зах зээл

RIO TINTO: "ОЮУ ТОЛГОЙ"-ИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ ЯПОН, БНСУ-Д ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨСӨН


“Оюу Толгой”-ийн гүний уурхайн олборлолтыг эхэлсний дараа зэсийн  баяжмалыг Япон, БНСУ-д экспортлох боломжийг эрэлхийлж, төлөвлөж байгаа  гэдгийг “Rio Tinto” группийн жил тутмын уулзалтын үеэр дурдсан байна. “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалттай холбоотой бүх гэрээний үндсэн  зарчмуудын хэрэгжилттэй холбоотойгоор Монгол Улсын  Парламентаас байгуулсан ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ хийнэ гэж харж  байгаа талаар “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак  онцолжээ. Мөн тэрбээр “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын хамрах хүрээ  нь оролцогч талууд болох Монгол Улс болон хувь нийлүүлэгчдэд аль алинд  нь эн тэнцүү, шударга байдлаар байгуулагдсан гэдэгт итгэж байгаагаа  илэрхийллээ.

Эргэн сануулахад, УИХ-ын даргын захирамжаар  байгуулагдсан ажлын хэсэг “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээний  хэрэгжилтийг шалгаж, хоёр сарын дотор дүгнэлтээ гаргах товтой байгаа юм.  Харин олон улсын тухайд АНУ ОХУ-ын эсрэг хориг тавьсантай холбоотойгоор  ОХУ-ын “Rusal” компанитай Квинслэнд мужид хамтран хэрэгжүүлэх төслөө  эргэн харна гэж мэдэгдсэн байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ