{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.10 - 01.14 | ☕ Бодит хүүгийн хөдөлгөөн |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.01.10 - 01.14 | ☕ Бодит хүүгийн хөдөлгөөн |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#2/2022


Энэ долоо хоногт онцлох ишлэл

"Always look for the fool in the deal. If you don’t find one, it’s you."

- Mark Cuban


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 9.05 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "Даваанбулаг" (DBL 52.08%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Бөөний Худалдаа" (BHL -21.57%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 610 ширхэг бондыг 78.92 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 125,211 ширхэг нэгж эрхийг 23.68 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 104,532 ширхэг нэгж эрхийг 102.03 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛАНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өнгөрсөн долоо хоногт дахин уналт үзүүллээ. Тухайлбал, Dow Jones (DJIA) индекс 0.88 хувь, S&P 500 индекс 0.30 хувь, Nasdaq Composite индекс 0.28 хувь, S&P MidCap 400 индекс 0.38 хувь, Russel 2000 индекс 0.38 хувиар тус тус буурсан байна. Хөрөнгө оруулагчид богино хугацаанд мөнгөний бодлого чангарах хүлээлттэй байгаатай холбоотой богино хугацаат ЗГҮЦ-ны ханш буурч, өгөөж өсөлттэй байсан бол зах зээлийн эрсдэлийн хүлээлт нэмэгдэж буйтай холбоотой урт хугацааны ЗГҮЦ-ны ханш өсөж, өгөөж бууран 10 жилийн хугацаатай АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөж Баасан гарагийн байдлаар 1.74% болсон байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) зах зээлийн хүлээлтээс илүү хурдтайгаар мөнгөний бодлогыг чангатгах дохио өгсөнтэй холбоотой Европын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч долоо хоногт уналттай байлаа. Европын зах зээлийн бүхэлд нь хамрах STOXX Europe 600 индекс 1.00 хувь, Францын CAC 40 индекс 1.06 хувь, Германы Xetra DAX индекс 0.40 хувь, Италийн FTSE MIB индекс 0.27 хувиар тус тус бууралтай байсан бол ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.77 хувиар өссөн байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрөгч долоо хоногт Япон улсын хөрөнгийн зах зээлийн Nikkei 225 индекс 1.24 хувь, TOPIX индекс 0.90 хувиар тус тус бууралттай байлаа. Энэхүү бууралтад АНУ-ын ХНС-аас мөнгөний бодлогыг чангатгах хүлээлт болон Токио хотноо коронавирусын халдварын дараагийн давлагаа эхэлж байгаа нь нөлөөлжээ. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.15% болж нэмэгдсэн бол иений ам.доллартай харьцах ханш 113.8 болж чангарсан байна.



БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр дахин санхүүжилтийн асуудлууд үүсээд байгаатай холбоотой БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байлаа. Shanghai Composite индекс 1.6 хувь, CSI 300 индекс 2.0 хувиар тус тус буурсан байна. БНХАУ-ын томоохон банкууд үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд санхүүжилт олгохоо зогсоогоод байгаа ба үл хөдлөх хөрөнгийн урьдчилсан захиалгын эрэлт байхгүй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн компаниуд зээлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж эхлээд байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт онцлох график

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт эдийн засаг

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2022 ОНД 5.1 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

  2021-01-13  

Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засаг 2021 онд 3.5 рувь, 2022 онд 5.1 хувь, 2023 онд 6.2 хувиар өснө гэж тооцоолсон байна... Дэлгэрэнгүй

ҮСХ: XII САРД ИНФЛЯЦ 13.4 ХУВЬ БОЛОВ 

  2022-01-13  

2021 оны 12 дугаар сард инфляц 13.4 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12 дугаар сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөн нь 2014 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна... Дэлгэрэнгүй

АНУ-ЫН ИНФЛЯЦ 2021 ОНД 7.0 ХУВЬ ХҮРЭВ

  2022-01-13  

АНУ-ын инфляц 2021 онд 7.0 хувьд хүрч, эрчимжсэн нь 1982 оноос хойших буюу сүүлийн 40 орчим жилийн хамгийн өндөр түвшин болж байна... Дэлгэрэнгүй


ЗАХ ЗЭЭЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite



Бусад мэдээ