{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.14 - 02.18 | ☕ НОГДОЛ АШИГ БА НИЙТ ӨГӨӨЖ |

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.02.14 - 02.18 | ☕ НОГДОЛ АШИГ БА НИЙТ ӨГӨӨЖ |


ХАМГИЙН ЧУХАЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌

Онлайн хувилбарыг үзэх

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

#7/2022


ТОМ АМЖИЛТЫГ ӨНӨӨДРӨӨС

ДАНС НЭЭХ

Энэ долоо хоногт онцлох ишлэл

“The habit of saving is itself an education; it fosters every virtue, teaches self-denial, cultivates the sense of order, trains to forethought, and so broadens the mind.”

- T.T. Munger


Энэ долоо хоногт дотоодын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

Энэ 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "Ард Санхүүгийн Нэгдэл" (AARD) ХК болон "Ард Даатгал" (AIC) ХК тэргүүллээ. "Оллоо" (OLL 24.32%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "Өндөрхаан" (ONH -27.71%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 99 ширхэг бондыг 26.9 сая төгрөгөөр арилжаалжээ.


НЭГЖ ЭРХ: "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 93,360 ширхэг нэгж эрхийг 18.1 сая төгрөгөөр, "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 57,860 ширхэг нэгж эрхийг 58.2 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт олон улсын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛОросын Холбооны Улсын (ОХУ) цэргүүд Украины хилийг давахаар бэлтгэж буй талаарх тодорхойгүй байдал нь зах зээлд нөлөөлж, томоохон индексүүд хоёр дахь долоо хоногтоо дараалан уналтад орлоо. Dow Jones (DJIA) индекс 1.90%, S&P 500 индекс 1.58%, Nasdaq Composite индекс 1.76%, S&P MidCap 400 индекс 0.57%, Russel 2000 индекс 1.03%-аар тус тус уналттай байлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Украины асуудлаарх геополитикийн хурцадмал байдал, мөнгөний бодлого тодорхойгүй байдлаас шалтгаалан Европын хувьцааны ханшууд уналттай байлаа. STOXX Europe 600 индекс 1.86%, Германы Xetra DAX индекс 2.48%, Италийн FTSE MIB индекс 1.70%, Францын CAC 40 индекс 1.17%, ИБНВУ-ын FTSE 100 индекс мөн 1.92% -аар тус тус унав.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хөрөнгийн зах зээлийн индексүүд энэ долоо хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 2.07%, TOPIX индекс 1.95%-аар тус тус буурчээ. Харин Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжид өөрчлөлт ороогүй буюу 0.22% байна. Иений ам.долларын эсрэг ханш чангарч 115.18 иен болоод байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эрх баригчдын мэдэгдэл болон инфляцын түвшин хүлээлтээс доогуур байгаа нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байлаа. Энэ долоо хоногт Shanghai Composite индекс 0.8%, CSI 300 индекс 1.1%-аар тус тус өссөн байна. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 2.814% буюу тогтвортой байсан бол юанийн ам.доллартой харьцах ханш 6.33 болж бага зэрэг чангарлаа.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт онцлох график

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ долоо хоногт эдийн засаг

МОНГОЛБАНК: ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 2021 ОНД $221.6 САЯЫН АЛДАГДАЛТАЙ ГАРСАН

  2022-02-18  

2021 оны эцэст төлбөрийн тэнцэл 221.6 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. 2019 болон 2020 онд төлбөрийн тэнцэл ашигтай гарч байсан бол 2021 онд алдагдал 221.6 сая ам.доллар хүрлээ... Дэлгэрэнгүй

ТУРКИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ХАДГАЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 

  2022-02-18  

Турк улсад инфляцын дарамт томоохон сорилт болж байгаа ч тус улсын Төв банк бодлогын хүүгээ хоёр сар дараалан хэвээр хадгалахаар шийдвэрлэв... Дэлгэрэнгүй

ЖАНЕТ ЙЕЛЛЕН “ИХ 20”-ИЙН ОРНУУДЫГ ДЭЛХИЙН БАНКНЫ САНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИАЛАВ

  2022-02-18  

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен аж үйлдвэржсэн, хөгжингүй орнуудыг Дэлхийн банкны шинээр байгуулсан санд хөрөнгө оруулахыг уриаллаа. Энэхүү сан нь ирээдүйд эрүүл мэндийн салбарт гарч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой аж. Ялангуяа буурай, хөгжиж буй орнуудын эрсдэлд бэлэн байдлыг хангахад чиглэсэн гэж Жанет Йеллен “Их 20”-ийн орнуудын Сангийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдсэн байна... Дэлгэрэнгүй


ТАТАХ

Товхимол таалагдсан уу?

Энэ мэйлийг найзаасаа хүлээж авсан уу? Доорх холбоосоор бүртгүүлээрэй.

БҮРТГҮҮЛЭХ

Холбоо барих

Хэрэв та бидэнтэй холбогдох хүсэлтэй байгаа бол доорх холбоосуудаар хандана уу.

FbEmailMessengerWebsite



Бусад мэдээ