{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
УУЛ УУРХАЙН ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖИЙН БОРЛУУЛАЛТ СЭРГЭЖ БАЙНА
Түүхий эдийн зах зээл

УУЛ УУРХАЙН ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖИЙН БОРЛУУЛАЛТ СЭРГЭЖ БАЙНА


Уул уурхайн компаниудын зардлаа танах бодлого 2018 онд дуусах төлөвтэй байгаатай зэрэгцээд тоног, төхөөрөмжийн борлуулалт сэргэж байна. Металлын олборлогч голлох компаниудын хөрөнгө зарцуулалт 2013-2017 онд 64 хувиар буурсан талаар “Bloomberg Intelligence” мэдээллээ. Нийт зарцуулалтын 70-80 хувийг бүрдүүлж байгаа металл олборлогч голлох 10 компанийн хөрөнгө оруулалт 2018 онд 12.3 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт сайжирч байгаа, түүхий эдийн ханш өндөр байгаа зэрэгтэй холбоотой байж магадгүй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид таамаглалаа. Хэдий тийм боловч нүүрсний салбарын хөрөнгө зарцуулалт 2017 онд 16 хувиар өссөн ч БНХАУ-ын голлох нүүрсний компаниуд зардлаа танаж байгаатай зэрэгцээд энэ онд найман хувиар буурч магадгүй байгаа аж. Хүнд үйлдвэрлэлийн салбарын тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Caterpillar” компанийн борлуулалт 2018 онд үргэлжлүүлэн өснө гэж таамаглаж байгаагаа тус компанийн Гүйцэтгэх захирал Жим Амплеби мэдэгдсэн байна. Тэрбээр "Эдийн засгийн голлох индикаторууд эерэг байна" гэж үзжээ.


Эх сурвалж: BloombergTv.mn


Бусад мэдээ